Б.Саранчимэг гишүүн ОУПХ-ны Хүний эрхийн байнгын хорооны гишүүнээр сонгогджээ

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 26

Швейцарын холбооны улсын Женев хотноо ОУПХ-ны ассамблейн 138 дугаар чуулган энхтайван, хүний эрхийн чиглэлээр энэ сарын 24-28-нд хуралдаж байна. Чуулганд 140 гаруй орноос 1600 орчим гишүүн оролцож буй. Чуулганд Монгол Улсын их хурлыг төлөөлж УИХ-ын гишүүн Л.Болд, Б.Саранчимэг, Л.Энх-Амгалан, О.Баасанхүү нар оролцож байгаа юм.


УИХ-ын гишүүн Б.Саранчимэг ОУПХ-ны Ардчилал, Хүний эрхийн байнгын хорооны гишүүнээр Ази, Номхон далайн орнуудын бүлгээс албан ёсоор нэр дэвшиж, Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогджээ. Тэрбээр 188 парламeнтын бүлгийн гишүүдтэй өрсөлдөж сонгогдсон байна.

ОУПХ нь 171 жинхэнэ, бүс нутгийн парламентын 11 гишүүнтэй. Улс орнуудын парламент, парламентын гишүүд хооронд харилцаа холбоо тогтоож, хамтын ажиллагаа хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, Олон улсын эрх ашгийг хөндсөн, тулгамдсан асуудлаар хэлэлцүүлэг хийж зөвлөмж тогтоол гаргах, хүний эрхийг сахин хамгаалахад хувь нэмэр оруулах зэрэг үндсэн зорилготой юм.

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top