”Эдуарт Сүрэн, Жаст компанитай холбоотой зээлийн асуудал хуурамч байх магадлалтай” гэв

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 27

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Б.Энх-Амгалан, Л.Оюун-Эрдэнэ нар Эдуарт Сүрэнгийн нэхэмжлэлтэй "Жаст" компани болон Төрийн банкинд холбогдох СБД-ийн шүүхийн шүүгч Энхжаргалын 2013 оны аравдугаар сарын 18-ны өдөр шийдсэн 1921 дугаартай  шүүхийн шийдвэрийг гаргасан шүүгч болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон хүмүүсийг шалгаж өгөөч гэдэг хүсэлтийг  УЕПтавьж байгаа талаар өнөөдөр мэдээллээ.

Энэ талаар Х.Нямбаатар гишүүн хэлэхдээ "Шүүгч иргэний хэрэг үүсгэхдээ 32 сая 855 мянга 296 ам.доллар гаргуулах нэхэмжлэл хүлээн авсан байдаг. Энэ хэрэг шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр оччихсон байгаа. Төрийн банкийг битүүмжлэхэд бэлэн болчихсон байгаа. Магадгүй Төрийн банк дампуурч хэдэн мянган хадгаламж эзэмшигчид эрсдэлд ороход ойрхон байна" гэв.


Цааш үргэлжлүүлэн Б.Энх-Амгалан  гишүүн "2010  оны хоёрдугаар сарын 24-ны өдөр Эдуарт Сүрэнтэй Жаст группийн байгуулсан төлбөр тооцоотой холбогдох зээлийн гэрээнд Хадгаламж банк баталгаа гаргаж өгчээ. Гэтэл энэ үед Хадгаламж банк ийм их хэмжээний мөнгөнд зээлийн баталгаа гаргах эрх үүсээгүй байсан байдаг. Өөрөөр хэлбэл, баталгаа үүсээгүй байхад их хэмжээний мөнгөнд баталгаа гаргасан нь хардлага төрүүлж байгаа юм.

Эдуарт Сүрэнтэй холбоотой зээлийн гэрээний асуудлаар гаргасан Архивын Ерөнхий газрын  албан бичиг Төрийн банкинд ирсэн мэдэгдэл байна. Мэдэгдэлд дурдсанаар "Тус зээлийн гэрээнд Хадгаламж банкны эрх хүлээн авагчийн архив болон АЕГ-т хадгалагдаж буй баримтаас шүүж үзэхэд олдоогүй бөгөөд АЕГ-ын Үндэсний архиваас Хадгаламж банкны эрх хүлээн авагчаас тус архивт шилжүүлсэн Хадгаламж банкны архивын материалд уг баримт байхгүй байна" гэсэн утга бүхий албан бичгийг 2017 оны хоёрдугаар сарын 09-нд Төрийн банкинд мэдэгдсэн байгаа юм. Эндээс харахад, тус гэрээ нь хуурамч байх хардлагыг төрүүлж байна.

2010 оны арванхоёрдугаар сарын 31-нд 30 тэрбум 259 сая 110 мянган төгрөгийн дүнтэй сарын 2,5 хувийн хүүтэй зээлийг  эргэн төлөх нөхцөлтэйгөөр зээлийн гэрээ байгуулсан байдаг. Гэтэл энэ үед Сүхбаатар дүүргийн шүүхэд тэмдэгтийн хураамж төлөх ёстой. 2013 оны наймдугаар сарын 06-ны өдөр шүүхэд тодорхойлолт гаргасан байгаа юм.  Эдуарт Сүрэн нь Хан-Уул дүүргийн 11-р хорооны.... байрны... тоотод амьдардаг, ажилгүй болно гэж тодорхойлсон байдаг. Гэтэл төлбөрийн чадваргүй хүнд их хэмжээний мөнгийг зээлсэн нь гайхшрал төрүүлж байна. Бид эдгээр баримтад тулгуурлан хуурамч зээлийн гэрээ гэж үзэж байна. Үүнийг шалгаж өгөөч гэсэн хүсэлтийг  УЕПтавьж байна. Хариуцлага тооцох цаг хаа хаанаа ирсэн. Шүүх, хуулийн байгууллагатай юм шиг ажиллая л даа" гэлээ.

 

Ш.АДЪЯАМАА


Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.26.193.138) 2018 оны 03 сарын 27

Жастын Батхүү Сүрэнгээс зээл авсаныг баталгаажуулсан гэж ойлгосон ш дээ. Сүрэн биш. Батхүү өөрийн авсан зээлдээ Хадгаламжийн банкаар баталгаа гаргуулсан гэж бичсэн байсан даа.

0  |  0
Зочин (64.119.24.234) 2018 оны 03 сарын 27

Эх нь шийр алаг бол хүү нь хээр алаг гэдэг бол үү

0  |  0
irgen(103.206.195.163) 2018 оны 03 сарын 27

zov zaluusaa, ingej baij uchriig ni oloh heregtei. tal talaasaa hamjaad bai. tergui bol dur zorgooroo davarsan heden hun ene ulsiig ugui hiih ni.

0  |  0
Зочин(202.9.42.193) 2018 оны 03 сарын 27

БАНКУУДЫГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ .ТӨРИИН ХХБ ХАС ШАЛГА ОТ. ЖАСТЫН ГАР ХӨЛҮҮД АХ ДҮҮ НАР НЬ НААШАА ЦААШАА БОЛГООД БАЙГАА БАЙХ МАГАДЛАЛТАЙ . ЯЛАНГУЯА. ЗОРИГТЫН ХАС БАНКЫГ ХАРААНДАА АВ

0  |  0
зочин(203.91.118.180) 2018 оны 03 сарын 27

олон жил эрх мэдэлтнүүд, мөнгөлөг эрхэмүүдийн буянаар дарагдаж байсан том хэмжээний луйвар булхайг илрүүлэх хүмүүс , илрэх цаг нь ирсэн бололтой

0  |  0
Top