100 чухал сэдэв - БАЯЛГИЙН САН

2018 оны 04 сарын 04

Дэлхийд үлгэр жишээ, хамгийн том баялгийн сантай улс бол Норвеги. Тус улс уул уурхайн орд газруудаа нэгдсэн зохион байгуулалтад оруулан 1967 онд төр түшиглэсэн баялгийн сангийн суурийг тавьж, 1990 оноос олон улсын жишигт нийцүүлэн зохион байгуулж чаджээ. Улмаар өнгөрсөн оны есдүгээр сарын 19-нд шилжих шөнө баялгийн сангийн хөрөнгө нь түүхэндээ анх удаа нэг их наяд (1,000,000,000) ам.долларт хүрснээ зарласан. Үүний жишгээр баялгийн сан байгуулахыг байгалийн баялагтай улс орон бүр зорьж байна.

Сайн жишээ нь манайхтай адил 1990 онд нийгмийн шилжилт хийсэн Казахстан Улс. Тус улс Норвегийн баялгийн сангийн загварыг шууд хуулсан байдаг аж. Норвеги нийгэм, эдийн засгийн бүх үзүүлэлтээр дэлхийд тэргүүлдэг бол Казахстан Улс 2030 он гэхэд дэлхийн “Топ-30” улсын нэг болох зорилт тавин хөгжиж байна.
Харин эдгээр улсаас ашигт малтмалын нөөц ихтэй Монгол Улсын хувьд баялгийнхаа орлогыг бүгдийг нь зарцуулаад ч гурван монгол хүн тутмын нэг нь ядуу зүдүү амьдарч байна. Үүний шалтгаан нь баялгаа удирдах Баялгийн сангүй, түүнийгээ түших нэгдсэн бодлогогүй өнөөдрийг хүрсэнтэй холбоотой. 2006-2017 онд долоон Засгийн газар энэ асуудлыг хөндөж, ярьсан байдаг.

Гэвч халамжийн болон аль нэгэн улс төрийн хүчин сонгуулиар иргэдийн саналыг худалдаж авах хэрэгсэл болгон ашигласнаар Баялгийн сан үнэн хэрэгтээ “Баялгийн нүх” болон хувирсан түүхтэй. Өмнөх Засгийн газруудтай төстэй нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын томоохон амлалтын нэг бол газрын хэвлий дэх баялгийг хэдэн гэр бүлийн төлөө бус нийт иргэдэд өгөөжтэй, шударга хуваарилалтыг бий болгох явдал.

Харин Монгол Улс Баялгийн сантай болох ёстой, монголчууд түүнийхээ үр өгөөжөөр сэтгэл хангалуун амьдрах ёстой. Ингээд та бүхэнд нэвтрүүлгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 


Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(183.177.96.130) 2018 оны 04 сарын 12

Сайд гуай Баялгийн сан нэрээр иргэдийн Тархийг угааж байна

0  |  0
Irgen(103.5.140.179) 2018 оны 04 сарын 08

Улстерчид менге идэх эх уусвэрээ бурдуулэхээр улайрч байна

0  |  0
css(27.123.212.139) 2018 оны 04 сарын 05

Buhuur yarihin bol gej bgaad yarilaa hahaha ineedtein

0  |  0
Top