УИХ-ын дэд дарга Я.Санжмятав Ерөнхий сайдад хаваржилтын талаар асуулга хүргүүллээ

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 04
 Хаврын сар дундаа орж, хөдөө орон нутгаар цас ханзарч, малчид эхнээсээ төл малаа хүлээн авч байгаа энэ өдрүүдэд хаваржилт хүндэрч, мал төллөлтөд хүндрэл учирч болзошгүй байгаа юм. Өнгөрсөн жил манай улс 20 сая төл хүлээн авсан. Энэ жилийн хувьд ихэнх аймгийн мал, тэр тусмаа ямаан сүрэг олноор хээл хаяж, өвөлжилт хүндэрсэн аймгийн малчид цөөн тооны төл авах болжээ.

Ийн улс орон даяар хаврын их ажил эхлэх гэж буйтай холбоотойгоор Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.13, 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасны дагуу бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын дэд дарга Я.Санжмятав хаваржилтын бэлтгэл ажлын талаар Ерөнхий сайдад асуулга тавив.

"Сүүлийн жилүүдэд мал сүргийн тоо өсч, 2017 оны байдлаар 66,2 сая хүрсэн хэдий ч малын гаралтай түүхий эд, түүнийг эцсийн бүтээгдэхүүн болгох, экспортод гаргах чиглэлээр дорвитой ажил хийхгүй байна" гэдгийг асуулгадаа дурдсан байна.

 
2018 он гарснаас хойш шатахуун, түлшний үнэ литр тутамдаа 200-370 төгрөгөөр нэмэгдсэн нь ард иргэдийн бухимдлыг төрүүлээд зогсохгүй, мал аж ахуйн болон үр тарианы үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд, малчид, тариаланчдад хүндээр тусахаар байгаа юм. Тиймээс ч хаваржилтын бэлтгэл ажил эхлэхийн өмнө энэхүү асуулгын хариуг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд яаралтай горимоор танилцуулахыг хүсчээ.

 

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(46.101.97.118) 2018 оны 04 сарын 04

Mal aj axiu mongolchuudiin neg undur xereglee mun. Gexdee yrunxii said odoo mal yrix tsag vy mun bilvv. Uchnuuun tolgoi uwtgusun asuudluud ar araasaa undarch baixad. Des daraallaar ni ajliig xiix xeregtei gej vzej baina

0  |  0
тэнэгтээрэй(202.131.238.98) 2018 оны 04 сарын 04

мал малчид гэж хуцдагаа болих хэрэгтэй. үндсэн хуулиндаа өөрчдөдт оруулж мал сзрэг төрийн хамгаалалтанд байнса гэдэг тэнэг зарчмаа халах хэрэгтэй. Хүн нь хамгаалалтанд биш байхад мал нь юу вэ, тэгээд ч мал хувьд очсон .хувийн өмч болсон.Хувийн өмчөө үхүүлнэ үү илднэ үү өсгөн үү малчны дур

0  |  0
Top