ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг зарим орны Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа

2018 оны 04 сарын 04

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг Испанийн Вант Улс, Ирланд Улс, Зааны Ясан эрэг Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд нарыг Монгол Улсын Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа.

 

Уулзалтын эхэнд ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг Элчин сайд нарыг Монгол Улсад тавтай морилохийг хүсээд, хоёр орны хоорондын өндөр, дээд түвшний яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх тэр дундаа хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тохирох, санал солилцохоор хүрэлцэн ирж буйд талархал илэрхийлээд салбарын талаар товч танилцуулга хийсэн юм.

Испани Улсын Элчин сайдтай хийсэн уулзалт

Испани Улсын Элчин сайд Алберто Карнеротой уулзсан уулзалтын үеэр талууд хөдөө аж ахуйн салбарт хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг Испанийн талын нэн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар ярилцлаа. Испанийн тал эдгээр төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд санхүүгийн баталгаа гаргах боломжтой талаар мөн дурдсан юм.

Ирланд Улсын Элчин сайдтай хийсэн уулзалт

Ирланд Улсын Элчин сайд Оуэн О”Лиригтэй уулзсан уулзалтын үеэр хүнс, хөдөө аж ахуйн салбарын нөөц боломжийг бүрэн дүүрэн ашиглах, Монголын хөдөө аж ахуйн түүхий эдийн нөөц, Ирландын техник, технологийн ололт, арга туршлага, хөрөнгө, санхүүгийн боломжийг хослуулан харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэхээр боллоо. Тэр дундаа хоёр орны хөдөө аж ахуйн яам хооронд Санамж бичгийг ойрын хугацаанд байгуулан хамтын ажиллагааны механизмыг бий болгохоор тохиролцлоо.

Мөн талууд мах махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, чихэр, чихрийн манжингийн үйлдвэрлэлд евро стандартыг нэвтрүүлэхэд хамтран ажиллахаар болсон. 

Зааны Ясан эрэг Улсын Элчин сайдтай хийсэн уулзалт 

Зааны Ясан эрэг Улсын Элчин сайд Адама Доссотой хийсэн уулзалтын үеэр талууд хоёр орны хүнс, хөдөө аж ахуйн салбарын нөөц боломжийг бүрэн дүүрэн ашиглан, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарал хандуулан ажиллахаа илэрхийллээ.

Элчин сайд Адама Доссо мал аж ахуйн салбарт хамтран ажиллах, тэр дундаа мал, малын гаралтай бүтээгдэхүүнийг худалдааны эргэлтэд оруулж, эдийн засгаа эрчимжүүлэх тухай санал тавьсныг ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг нааштайгаар хүлээн авч, хамтран ажиллах бүрэн боломж байгааг онцолсон юм.

Эх сурвалж: ХХААХҮЯам

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(122.201.28.7) 2018 оны 04 сарын 04

Ene nuhur yagaad said bolchvoo ene cnine BZD-g nuhuutui bolgood bayjsan nuhur biz dee ajil deer ni hanalt sain taviaraa ajd tumeen

0  |  0
Top