Румын улстай хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

2018 оны 04 сарын 04

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле Румын Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Басил Василика Константинескуг (2018.04.03) хүлээн авч уулзлаа.

 

Уулзалтын эхэнд, Элчин сайд Василика Константинеску хоёр орны Хөдөө аж ахуйн яам хорондын зөвлөлдөх уулзалтыг тогтмол зохион байгуулж байхыг хүслээ. Румын улс нь Монгол Улстай зоотехник, мал эмнэлэг тэр дундаа хоёр орны мал эмнэлгийн салбар дахь хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжиж ажиллах, бэлчээр болон усны нөөцийн судалгааны салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгааг ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Саулед уламжиллаа.

Румын улс нь Европын хамгийн том органик хүнс үйлдвэрлэгч орон, улаан буудайн экспортоороо Европт дээгүүр байранд ордог гэдгийг онцлоод хөдөө аж ахуйн салбарт нэвтрүүлж буй менежментийн шинэ арга, технологио хуваалцах, мэргэжилтэн бэлтгэх, давтан сургах тал дээр хамтарч ажиллах бүрэн боломжтой гэж Элчин сайд Василика Константинеску хэллээ. 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле хоёр орны хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхээр чармайлт гаргаж байгаад талархал илэрхийлээд, бүхий л талаар хамтран ажиллах боломжтойг онцолсон. Мөн Малын генетик нөөцийн тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай салбарын суурь хуулиуд батлагдаж, Монгол Улсын Засгийн газраас хөгжлийн гурван тулгуурын нэг нь хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар гэж үзэн, онцгой анхаарч байгааг цохон тэмдэглэсэн юм.

Дэд сайд Ж.Сауле хөдөө аж ахуйн салбарын нөөц боломжийг бүрэн ашиглаж, техник, технологийн ололт, туршлагыг нэвтрүүлэх, сум, дүүрэгт байгуулагдах мал эмнэлгийн тасаг, лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, мэргэжилтнүүдээ сургах тал дээр Румын улстай хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Элчин сайд Басил Василика Константинеску түүний хүсэлтийг албан ёсоор ХАА-н яамандаа албан ёсоор уламжлах болно гээд ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Саулег Румын улсад очиж, тус улсын хөдөө аж ахуйн салбартай танилцахыг урилаа.

Эх сурвалж: ХХААХҮЯам

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(78.231.9.74) 2018 оны 04 сарын 05

roman manaataa adil bas neg khulkh

0  |  0
zochin(78.231.9.74) 2018 оны 04 сарын 05

roman manaataa adil bas neg khulkh

0  |  0
zochin(78.231.9.74) 2018 оны 04 сарын 05

roman manaataa adil bas neg khulkh

0  |  0
zochin(78.231.9.74) 2018 оны 04 сарын 05

roman manaataa adil bas neg khulkh

0  |  0
Top