Б.Ганхуягийг “Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирлын орлон гүйцэтгэгчээр томиллоо

2018 оны 04 сарын 05

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ариунболдыг өөр ажилд шилжих болсонтой нь холбогдуулан үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Засгийн газрын хуралдаанаар тус компанийн Үйлдвэрлэл эрхэлсэн тэргүүн дэд захирал Б.Ганхуягийг гүйцэтгэх захирлын үүргийг орлон гүйцэтгэгчээр томиллоо.

Б.Ганхуягийн ажлын туршалага:

Тэрбээр эрх зүйч, улс төр судлаач мэргэжилтэй.

1999-2000 онд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын ажилтан

2001-2007 онд Монголын оюутны холбооны Дэд ерөнхийлөгч, Ерөнхийлөгч

2005-2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх

2007-2013 онд ”Эрдэнэс Монгол” ХХК-ийн Захиргааны хэлтсийн дарга, Дэд захирал

2008-2012 онд Монгол Улсын Засгийн газрын ”Таван толгой”, ”Оюу толгой” төслийн Нарийн бичгийн дарга

2009-2011 онд ”Эрдэнэс Таван Толгой” Ажлын хэсэг /төсөл/-ийн дарга

2011-2012 онд ”Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн

2014-2015 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх

2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүний зөвлөх

2016 оны есдүгээр сараас ”Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Тэргүүн дэд захирлаар тус тус ажиллаж байжээ.

Д.Тамир

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Өөнтөгч(64.119.20.155) 2018 оны 04 сарын 05

Оюутны холбооны ерөнхийлөгч МУ-ын ерөнхийлөгчийн зөвлөх болдог, тэр нь МУ-ын цорын ганц уул уурхайн компанийг удирддаг тогтолцоо эрүүл үү???

0  |  0
хэцүү ч юм даа(59.153.112.108) 2018 оны 04 сарын 05

Уурхайг удирдахад улс төрчийн мэргэжил хангалттай байх нь. Оюутны холбоог шантажны зэвсэг болгосон ийм залуус яасан их авирдаг болоов дээ.

0  |  0
Иргэн(59.153.112.53) 2018 оны 04 сарын 05

Энэ нэг хөгмйн жахл яаж чадахавдээ?! Одоо л нэг харъяа чамайг?!

0  |  0
Top