Ж.Энхбаяр: Цаазын ялыг сэргээх асуудалд сэтгэлийн хөөрлөөр хандаж болохгүй

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 05

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганд өргөн барьж хэлэлцүүлэхээр болсон. Энэ өөрчлөлт нь хүүхдийг хүчирхийлэх гэмт хэрэгт оноох ялыг чангатгаж, энэ төрлийн гэмт хэрэгт цаазаар авах ялыг оноох тухай нэмэлт өөрчлөлт болох юм. Улмаар цаазын ялыг сэргээх асуудлаар олон нийтийн дунд сарын хугацаатай санал асуулга явуулж эхэлсэн.

Тэгвэл энэ асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраас  байр суурийг нь тодрууллаа.

Тэрбээр "Цаазын ял гэдэг бол хүний гэм бурууг залруулах боломжгүй. Өнөөдрийн туйлын зөв, маргаашийн туйлын буруу болохыг бид бүгдээрээ харж байна. Тиймээс цаазын ялыг сэргээх нь нийгэмд ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг  эхлээд сайн судлах хэрэгтэй. Сэтгэлийн хөөрлөөр улс төр болгож биш, хариуцлагатайгаар шийдэх ёстой гэж би хувьдаа үзэж байна. Нөгөө талд манай улс цаазын ялыг хориглох олон улсын конвенцэд нэгдэн орсон" гэв.

 

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.160.75) 2018 оны 04 сарын 06

Цаазын ялын талаар ярихаар гэмт хэрэг үйлдэгчийн хүний эрхийн тухай л ярих юм. Хохирогчийн эрх юу ч биш үү. Хохирогч Амь нас болон сэтгэл зүйн хохирол амсаад байхад тэдний эрхийн тухай огт ярихгүй байж болно гэж үү. Бузар гэмт хэрэгтнийг цаазаар авбал ядаж л хохирогчийн сэтгэлзүйн хохирлыг бага ч болов нөхнө лөө

0  |  0
За тэр ч яахав.(202.179.27.87) 2018 оны 04 сарын 06

Нөгөө Хурцыг Солонгост Элчингээр явуулхыг дэмжээд барсангүй дээ.

0  |  0
Top