Өөрийн хөрөнгөөр дугуйн зам барих болсон Ж.Ганбаатар гишүүнд талархъя

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 06

Монгол Улсад анх удаа улс төрч хувийн хөрөнгөөрөө нийтийн эзэмшлийн авто зам тавьж байсан удаатай. Тэгвэл энэ удаа тэрхүү улстөрч дахин өөрийн хөрөнгөөр дугуйн зам барьж өгөхөө  “Утааны эсрэг ээж аавууд” группийн гишүүдэд мессежээр амлажээ. Тодруулбал “Энкато” хорооллын шууд залгаа байрлах худалдааны төвийн урд хэсэгт тасалдсан дугуйн замыг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар өөрийн хөрөнгөөр нөхөж барина гэдгээ амласан байна.

Тус хэсгийн дугуйн зам тасалдсан байсныг иргэн Энхцэцэг твиттер хуудсаараа жиргэсэн байсан нь “Утааны эсрэг ээж аавууд” группийн сонорт хүрсэн бөгөөд группийн гишүүд Ж.Ганбаатар гишүүн рүү мессеж бичсэн нь ийнхүү асуудлыг шийдэх гарц болж чаджээ.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар тус мессежэндээ “Сайн байна уу? Таны мэдээллийг сая хүлээж авлаа. Одоо хийгдэж байгаа зүйлийг нь нураагаад дугуйн замыг энэ хэсэгт өөрсдийнхөө хөрөнгөөр хийх болно. Яг энэ 30 метр газар бол нийтийн эзэмшлийн газар барилгын хашаа байж байгаад саяхан буулгасан энд дугуйн зам байгаагүй. Дугуйн замыг нь гаргая ямар ч асуудалгүй” хэмээсэн байв.

Ийнхүү мессеж бичиж, бодит үйлдэл хийсэн иргэд зорьсондоо хүрсэн төдийгүй иргэдийн үгийг хүлээн авч хурдан шуурхай арга хэмжээ авч хариу ирүүлсэн Ж.Ганбаатар гишүүнд баярласан талархсанаа илэрхийлж байна.




Б.АМИР

Эх сурвалж: www.ZINDAA.mn

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ханууо иргэн(112.72.11.109) 2018 оны 04 сарын 08

Яармагт барилга барьсан.дулаан татсан гэхдээ төсвийн хөрөнгөөр тавьсан зам сэтэлсэн.буцааж засах гэж нүд хуурсан 2 хоног боро ороод цөмөрсөн дараа зассан болоод хаясан.шинэ зам бсан шүүүү!!!!!!!!чиний тойрог биш болохоор үл тоож болохгүй шүүү

0  |  0
Зочин(64.119.25.235) 2018 оны 04 сарын 08

Налайх биш Увс

0  |  0
Зочин(64.119.25.235) 2018 оны 04 сарын 08

Тэр дүүргийнх нь дарга Одонтуяа бил үү, тэр амьтан бас юу ч хийдэггүй, чадваргүй өгөр юм шиг байгаан. Автобусны буудал, дүүргийн тохижилт гээд томоохон бүтээн байгуулалт хэрэгтэй байхад дүүргийн иргэдийг зутрааж, юу ч хийдэггүй гэсээн тэр дарга нь, хөөрхийс

0  |  0
Зочин(64.119.25.235) 2018 оны 04 сарын 08

Чадваргүй хүмүүс мөнгөөр УИХ гишүүн болох нь ихэсчээ. Үүний нэг жишээ бол энэ. Дугуйн зам барьж өгөхөөр ард түмэн хошгороод сайн хүн, мундаг хүн гэж бодно гэж эд нар сэтгэдэг ХА ХА

0  |  0
Ts(176.59.142.111) 2018 оны 04 сарын 07

uur hiih zvil zunduu b.na ter dvvrgiinhaa bairnii araar baigaa garashiig boluulmaar yum nil shees baas ter ter vner gej ......!

0  |  0
zzz(66.181.161.61) 2018 оны 04 сарын 07

юм хийж буй нь зөвч хийх ёстой юм байгаа биздээ?гэхдээ Ганбаатарт анхааруулж сануулахад 1хүний тоглолт хийж өөрийгөө магтуулах муухай.Ман намынхаа нэр хүндийг унагажбуй нэг хэлбэр.багаараа гарч ирчээд хувийн тоглолт хийж ёс зүй жудаг гэж бн.Туйлширсан сошиалын давалгаагаар сайн хүн гэж харагдах нь зөв шийд бус нэр төр хөөцөлдөгч гэж харагдаад бн. Дор ийм байлдаа сайн гээд хоосон толгойнууд юм хийхгзй бж худла хөөргөөд эхэлж бн.яаж олсон хувийн мөнгө вэ??

0  |  0
Зочин(66.181.187.56) 2018 оны 04 сарын 06

Түүнээс гадна гишүүнээ энканто хотхоныхоо дотуур барилга хоорондуур арагшаа нэвт гарах явган хүний гарц зам хийвэл их сайнсан . Хашаа байж болно гэхдээ явган хүн нааш цааш гарах орох хаалга тай байж болно биздээ. Хашаануудахр хүрээлүүлээд сайнаа амьдардаг гэж байх юмуу

0  |  0
Лблы(139.5.219.94) 2018 оны 04 сарын 06

МАНАЙ НАЛАЙХЫН ЗАЛУУЧУУД ШИЙРТЭЙ ШҮҮ. ГАНБАА ШИГ БАЙЛДАА БУСАД ЛАЛАРУУДАА

0  |  0
Irgen(95.222.25.167) 2018 оны 04 сарын 06

Woow ta shvv ajiliin amjilt hvsie

0  |  0
Баадай(66.181.164.229) 2018 оны 04 сарын 06

Баярлалаа. Олон түмэнд ачтай зүйл хийсэнд

0  |  0
Top