МАН-ын бүлгийн хуралд Ерөнхий сайд оролцож байна

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 06

Улсын ерөнхий прокурорын газраас  УИХ-ын гишүүн Д.Гантулгыг яллагдагчаар татах саналаа  УИХ-д хүргүүлээд байгаа. Прокуророос ирсэн саналын дагуу 48 хоногийн дотор хэлэлцэх бөгөөд өнөөдөр хугацаа нь дуусгавар болж байгаа юм. Тиймээс МАН-ын бүлэг ээлжит бусаар яг одоо хаалттай хуралдаж, Д.Гантулга гишүүний  асуудлыг хэлэлцэж байна.

Бүлгийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд, У.Хүрэлсүх мөн оролцож байгаа юм.

Б.Алтжин


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zzocin(66.181.161.61) 2018 оны 04 сарын 07

ийм муухай долигнуур цүнх баригчаа одоо яахыг нь харъя.сагсагнасан юм хүн танидаггүй

0  |  0
Top