Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д албан ёсны айлчлал хийнэ

2018 оны 04 сарын 07

Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны 4 дүгээр сарын 8-12-нд БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчяны урилгаар БНХАУ-д албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны хэлэлцээ хийж, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу нарт тус тус бараалхана. Уулзалт, хэлэлцээний үеэр талууд Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, тэр дундаа хоёр талын улс төр, эдийн засаг, худалдаа, хүмүүнлэг зэрэг салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг урагшлуулах өргөн хүрээтэй асуудлыг хэлэлцэхийн зэрэгцээ бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно.

Айлчлалын үеэр талууд Засгийн газар болон байгууллага, аж ахуйн нэгжүүд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн баримт бичгүүдэд гарын үсэг зурна. Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монгол, Хятадын бизнес форум”-д оролцож, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ. Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Дэлхийн хөгжлийн төлөөх нээлттэй, шинэлэг Ази” сэдвийн дор болох Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалтын нээлтэд оролцож үг хэлнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(82.240.207.112) 2018 оны 04 сарын 07

Топороос олигтой үр дүн гарахгүй дуйрайж далдагнахаас цааш хэтрэхгүй гэдэг нь одоогийг байдлаар тов тодорхой байна. Ингэж цаг алдаж байхаар энэ хүнээс дээр хүнээр солих ухаан МАН-д алга уу.

0  |  0
зочин(202.179.24.110) 2018 оны 04 сарын 07

ээ дээ, Ерөнхий Сайд минь битгий л Гуйлга гуйж, Өр тавиараа даа, Өртөй Хүн өөдөлдөггүй гэдэг шүү дээ, бас Нутаг орны Нэр хүнд гэж байна, Цаадуул чинь Худлаа инээж байгаад араас чинь муусайн Монголчууд дандаа л Гуйлга гуйж, Туслаа ч гэж явах юм гэж хэлнэ ш дээ,

0  |  0
(172.56.42.71) 2018 оны 04 сарын 07

Topor jaahan show hiigeed undsen ajlaa martaad bn uudaa. Uurtuu bol ih l maadgar bn ard tumen bol ih l uurtai bn.

0  |  0
МОНГОЛ ЯЛНА(202.179.26.123) 2018 оны 04 сарын 07

ХУЖАА ЯЛАГДАНА.

0  |  0
Top