Газар тариалан эрхлэгчид сургалтад хамрагдав

2018 оны 04 сарын 24

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс дүүргийн нутаг дэвсгэрт газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэд, аж ахуй нэгж байгууллагад ‘’Төмс, хүнсний ногооны үр ашиг, төлөвлөлт, эрүүл мэндийн ач холбогдол, хөрс боловсруулалт, хамгаалагдсан хөрс, ил талбайн тариалалт’’ сэдвээр сургалт зохион байгуулав.

Уг сургалтад Нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газар, ‘’Монголын Фермер Эмэгтэйчүүдийн Холбоо’’ ТББ хамтран оролцсон бөгөөд газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 50 иргэн, аж ахуй нэгж хамрагдсан байна. Цаашид тус сургалтыг Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Монгол ногоо”  төслийн хүрээнд 3 үе шаттайгаар зохион байгуулах юм хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top