Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНФУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 09

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Элизабет Барсакыг /2018.05.08/ хүлээн авч уулзав. Уулзалтаар Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагаанд ойрын үед төлөвлөгдөж буй айлчлал, арга хэмжээний талаар мэдээлэл, санал солилцов.

Түүнчлэн Элчин сайд Э.Барсак олон талт хамтын ажиллагааны хүрээнд Франц Улсын Засгийн газраас санаачилсан “Байгаль орчны төлөөх Дэлхийн гэрээ” санаачлагын талаар мэдээлж, хамтарч ажиллахыг хүсэв гэж Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Офшор(202.21.106.160) 2018 оны 05 сарын 09

Энэ нөхөр офшорт байгаа мөнгөө оруулж ирсэн үү

0  |  0
Top