Сайд нар орон нутагт ажиллаж байна

2018 оны 05 сарын 09

Засгийн газрын тэргүүн, танхимын гишүүд хөдөө орон нутагт ажиллаж байна.  Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй танхимын дөрвөн гишүүн Өвөрхангай, Баянхоногр, Говь-Алтай аймагт, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ, БОАЖ-ийн сайд Н.Цэрэнбат нар Өмнөгөвь аймагт тус тус албан томилолттой байна.

Өмнөговь аймагт ажиллаж байгаа Засгийн газрын гишүүд  Гурвантэс сум дахь Стратегийн ач холбогдолтой нүүрсний орд газрууд, Саус Гоби сэндс, Өсөх зоос, Монголын алт компаниудын ажилтай газар дээр нь танилцаж, тулгамдсан асуудал, шийдвэрлэх шаардлагатай зүйлсийн талаар ажилтан албан хаагчдаас мэдээлэл сонслоо. Мөн Гурван тэс сумын иргэдтэй уулзаж, Шивээ хүрэнгийн боомтод ажиллах юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top