Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайдыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх санал УИХ-д илгээв

2018 оны 05 сарын 10

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын Их хурлын дарга М.Энхболдод Элчин сайдыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх тухай саналаа хүргүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвшилцөх саналд:

  1. Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мэндсайханы Энхсайханыг эгүүлэн татаж, Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Очирын Энхцэцэгийг,
  2. Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Санжаагийн Баярыг эгүүлэн татаж, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нархүүгийн Тулгыг,
  3. Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбадаржаагийн Батжаргал,
  4. Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ядмаагийн Ариунболд нарыг тус тус томилох асуудлыг зөвшилцөхөөр саналд тусгасан байна.

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(122.201.21.132) 2018 оны 05 сарын 11

Боломжийн мэргэжлийн хүмүүс байх шиг байна аа. Харин тэр Японы Батжаргалын эхнэр гэж нэг даварсан авгай байдаг тухай амтай бүхэн л ярьдаг юм билээ. Элчин сайдын яаманд ах дүү нараа цуглуулж байгаа, томчуудын эхнэрийг торго, шүр, сувдаар цатгаж суудаг, үндсэндээ ЭСЯ-аа атгаж мөнгийг нь барьдаг хүн гэсэн.

0  |  0
ИРГЭН(103.212.117.98) 2018 оны 05 сарын 10

ТӨРД ХЭН ХЭЗЭЭ ШУДАРГА ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙХ БОЛ ?

0  |  0
zochin(81.193.146.88) 2018 оны 05 сарын 10

Umnud Solongosiin elchin saidaar hen ajillaj baigaa yum be?

0  |  0
ОРОС(202.179.27.2) 2018 оны 05 сарын 10

Оросын хүргэн Баттулга их тагнуулч Хурцыг Солонгост томилж,худалч оффшорчин Цогтбаатар дэмжин санал илгээгээд одоо хүртэл хариу балдаггүйээ!

0  |  0
Top