Д.Тэрбишдагва гишүүнийг Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийн ахлагчаар томиллоо

2018 оны 05 сарын 11

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд өнөөдөр (2018.05.11) “Захирамжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” захирамж гаргаж, “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч Д.Дамба-Очирыг чөлөөлж, оронд нь Д.Тэрбишдагва гишүүнийг томиллоо. 

Мөн ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг өргөтгөн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Х.Болорчулуун, Д.Ганболд, М.Оюунчимэг нарыг нэмж томилохоор шийдвэрлэв. 

Монгол Улсын Их Хурлын даргын 2018 оны гуравдугаар сарын 23-нд гаргасан захирамжийн дагуу “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, Б.Жавхлан, З.Нарантуяа, Я.Содбаатар, А.Ундраа нар ажиллаж байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 


Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.179.27.4) 2018 оны 05 сарын 13

Тэрбишдагва зов шударга хун сонгожээ баяртай бн Амжилт хусье Дамба -Очирыг гэхэд нь за мэдэхгуй энэ тийм шударга хариуцлагатай хун уу гэж эргэлзэж блаа

0  |  0
Иргэн(103.212.117.251) 2018 оны 05 сарын 12

Зөв шийдвэр гаргажээ. Зөв ч хүмүүс орсон байна!

0  |  0
Enkhtaivan(103.26.195.114) 2018 оны 05 сарын 11

Zov hvne songojee

0  |  0
mongol(27.123.214.121) 2018 оны 05 сарын 11

Damba ocir nus cadahgui zorig ni hrehgui.

0  |  0
Top