Ж.Мөнхбат: Юун зодоон бэ, бид хоёрт булаацалдах юм байхгүй

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 12

 

 УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр хоёр зодолдож нэгнээ хэвтэрт оруулсан тухай үнэн худал нь үл ойлгогдох мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр өчигдөр түгээгдэв. Өөрөөр хэлбэл нэр бүхий гурван сайт болон TV9 телевизийн "Монгол коммент" нэврүүлгээр орон даяар цацагдсан.

Тэгвэл энэ талаар, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: "Юун зодоон, юун булаацалдаан бэ. Бид хоёрт булаацалдаад байх ч юм байхгүй. Би гэр бүлтэйгээ эрүүл саруул явж байна. Юун хэвтэрт орсон энэ тэр вэ. Харлуулах гээд ядчих юм аа" хэмээн твиттер хуудсаараа дамжуулан жиргэжээ.

Дээрх ташаа мэдээлэлтэй холбогдуулан олон нийтийн сүлжээгээр тэдний тухай,  "...юугаа булаалдсан юм бэ”, “Ёс зүйн хариуцлага тооцох хэрэгтэй”, цаашлаад “Энэ УИХ-ыг  тараа” гэх мэт сэтгэгдэл, постууд бичигдээд өнгөрөв. Харин МАН-ын нөлөө бүхий нэгэн гишүүн, "МАН-ын залуус хоорондоо толхилцож, 32-ын бүлэг задарчээ гэдэг ойлголтыг нийгэмд өгөх гэсэн улс өрийн акц байсныг ч үгүйсгэх аргагүй." гэсэн тайлбарыг өгсөн байна.  

 Фэйсбүүк хэрэглэгчдийн дунд, "МАН-ын хоёр шартай залуу үзэлцээ л биз, яадаг юм бэ", "Номт баавгай бууддаг хүн, Мөнхбатыг буудчих байлгүй", "Мөнхбат яс зодолдвол хэвтэрт орох биш оруулдаг л хүн дээ. Багадаа барилддаг сумын цолтой бөх, нэлээд чанга гар байсан", “Ж.Мөнхбат хүн зодно уу гэхээс... Зодуулаг хүн биш” гэх мэт сэтгэгдлүүд хөвөрсөөр байна. 

Ж.Мөнхбат гишүүний хувьд ЗГХЭГ-ын дарга, сайд байхдаа зарим хүнийг "шанаадсан" гэдэг хэл аманд орж байсан удаатай. Гэвч энэ удаад МАН-ын намын залуу лидрүүдийн дунд ямар нэг асуудал гараагүй нь Ж.Мөнхбат гишүүний жиргээнээс тодорхой харагдаж байх шиг.

 Энэ талаар нэмж тодруулахад, "Түүний гэр бүлийн хүн нэлээд хүнд хагалгаанд орж, эрхэм гишүүн өнгөрсөн долоо хоногт гэр бүлийн хүнээ, гурван нялх хүүхийн хамт аваад Солонгос улсыг зорьсон. Эмнэлэгт эхнэрээ сахиж байгаа. Олон нийтийн сүлжээгээр цацагдаад байгаа шиг зодооны асуудалд орооцолдоогүй..." гэх баттай мэдээллийг МАН-ын бүлгийн зүгээс ирүүллээ.

Л.Ган

www.zindaa.mn

 

 

Top