Монголчуудын эв нэгдлийн бэлгэдэл даншиг наадам

Автор | Zindaa.mn
2018 оны 07 сарын 30

Даншиг өргөх ёслол буюу наадам нь Монголд шашны тэргүүн Өндөр гэгээн Занабазарыг 1639 онд залах үеэс эхлэлтэй баяр наадам юм. Энэ тухай нэрт түүхч Ш.Нацагдорж "Өндөр гэгээн Занабазарыг Монголын шашны тэргүүн анхдугаар Богд Жавзундамба Хутагтад өргөмжлөх ёслол болоход Халхын долоон хошууны олон бараг бүгдээр түүхэндээ анх удаа хуралдан цугларч их ёслол үйлдсэн нь сонирхолтой юм" хэмээн тэмдэглэжээ.

Ийнхүү Монголчуудын тусгаар тогтнолынхоо төлөө уулзах, бие даасан байдлаа мэдрэх олон үндсэн шалтгаан болж байсан  Монголчуудын шашин-төрийн их ёслолыг багтаасан энэ баяр нь монголчууд харийн эрхшээлд байсан үед ч тасралтгүй үргэлжлэн явагдаж ирсэн тул Монголчуудын эв нэгдлийг дээдлэн үзэх үзэл санааны бэлгэдэл болж байв.

Долоон хошуу даншиг наадам нь 10 хоног үргэлжлэн хүчит бөх, хурдан морь, сур харвахаас гадна бөмбөг намнах, сарампай /бай/ харвах, морин дээрээс бөмбөг тоглох, циркийн болон урлаг, дуу хуурчдыг шалгаруулан шагнадаг байсан байна. Мөн шашны номын баяр, эрдэмтдийн ном хаялцах хурал, цам, бүжиг, жүжигчдийн тоглолт зэрэг өргөн хөтөлбөртэй явагддаг байв. Наадмын үеэр “Алдар” харвуулах гэх содон тэмцээн зохиогддог байсан бөгөөд энэ тэмцээнд хошууныхаа шилдэг харваачийг оруулж сум тавих бүр ноёны нэрийг дуудаж харвадаг ба хамгийн өндөр шагналтай тэмцээн байжээ.

Энэ жилийн наадмаар өмнөх жилүүдийн адил мөргөлчид сүсэгтэн олон Очирваань бурханы их тахилга, Хүрээ цамын хуралд оролцож буян хураахын зэрэгцээ Гандантэгчэнлин хийдийн ховор нандин шүтээн үзвэрүүдийг мөн аялал жуулчлалын үзэсгэлэнг нэг дор Хүй долоон худагт үзэх боломжтой. Наймдугаар сарын 2-6-ны өдрүүдэд Гандантэгчэнлин хийдэд Жахар цамын хурал, Хүй долоон худагт наймдугаар сарын 4-5-ны амралтын өдрүүдэд Даншиг наадам-Хүрээ цамын ёслолын арга хэмжээ болно. Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Гандан бууралт(66.181.169.66) 2018 оны 07 сарын 31

Монголчууд шарын шашины нөлөөнд гүн гүнзгий автаж, эр сүвтнүүд гь хар багаасаа шар орхимж нөмрөн гандан хийдэд шавилан сууж, гэр бүл ч үгүй, нийгмийн туст нэмэрхандив ч үгүй, бясаа жоом мэт бусдын хөдөлмөрийн үр шимээр амьдрах болсон нь маргашгүй үнэн билээ. Тэр үед хүн амын өсөлт бүрмөсөн зогсож, бүр жилээс жилд буурч, хотлоороо бөөс хуурс, өвчин зовлондоо баригдан харанхуй бүдүүлгийн ёроолд живж, цагтаа дэлхийн талыг эзэгнэж байсан Чингисийн Монголчууд хагасхан сая болтлоо цөөрөн доройтож, үндэстнээрээ мөхлийн ирмэг дээр тулаад байсан6

0  |  0
Tui(202.131.229.34) 2018 оны 07 сарын 30

Manjiin bool bolsonii bayar tui nohoi doloo

0  |  0
ЭВ НЭГДЭЛ?(202.179.25.239) 2018 оны 07 сарын 30

УЛАМЖЛАЛААРАА БОЛ ЭНЭ ДАНШИГТ УРИАНХАЙН ХЯЗГААР,ДӨРВӨД ДАЛАЙ ХАН БОЛОН ЗАСАГТ ХАНЫХАН ОРОЛЦОХ ЁСГҮЙ Л ДЭЭ.

0  |  0
ЗочинМонгол(202.179.27.57) 2018 оны 07 сарын 30

Манжид бууж өгсний баярыг эв нэгдлийн баяр гэв үү. Манжийн төрд хүндэтгэл үзүүлэх шашний баяр наадам болжхэдэн зуун жил тэмдэглэн ирснийг мэддэггүй хулгайч нар уу? Шар хувалзнуудын баярыг төрийн хөрөнгөөр хийдэг нь ямар учиртай вэ? Төр шашны шашин төрийн хэрэгт оролцохгүй гээд үндсэн хуульд заасныг хамгийн бүдүүлгээр зөрчиж, манай тусгаар тогтнол руу нулимж байгаа хэрэг бгс уу?

0  |  0
ХУДЛАА(202.179.27.9) 2018 оны 07 сарын 30

Ха ха Монголчуудын эв нэгдлийн баяр юм бол яагаад зөвхөн Халх 7 хошуунд хийдэг байсан юм бол ? Өвөрмонгол,Буриад,Урианхайн хязгаар Ойрдууд Монгол биш гэж англиар хэлж байгаа юм уу?

0  |  0
Top