Домогт хөлбөмбөгчин Диего Марадона хоёр дахь удаагаа гэрлэх гэж байгаа аж. Өдгөө 57 настай тэрбээр 28 настай найз бүсгүй Росио Оливадаа гэрлэх санал тавьжээ. Марадона хайртай бүсгүйнхээ төрсөн өдрөөр алмаазан шигтгээтэй бөгж барин эхнэр нь болохыг гуйсан байна.
Росио Олива нь мэргэжлийн хөлбөмбөгчин байсан юм. Тэрбээр одоо моделиор ажилладаг билээ. Бүсгүй Диего Марадонатай 2012 оноос үерхжээ. Тэд 2014 онд хуримаа хийх гэж байсан ч дуулиантайгаар салсан билээ. Диего Марадона найз бүсгүйгээ үнэтэй эд зүйлийг нь хулгайлсан гэж буруутгаж байсан ч удалгүй гомдлоо татаж авч эвлэрсэн юм.
Диегогийн хувьд энэ нь хоёр дахь гэрлэлт болж байна. Хөлбөмбөгчинтэй 1984-2003 онд хамт байсан анхны эхнэр Клаудиа Вильяфанья нь Диегод хоёр охин төрүүлж өгсөн билээ.


О.Саша

Сэтгэгдэл ( 1 )
Хунд гар даа