Сонирхолтой баримт: Дэлхийн сая сая бүсгүйчүүдийн хүсэмжит эр Жейсон Момоа

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 12

 

“Хаан ширээний тоглоом” киноны Хал Дрогогийн дүрээр танигдаж, дэлхийн бүсгүйчүүдийн хүсэмжит эр болсон жүжигчин Жейсон Момоагийн тухай сонирхолтой баримтуудыг хүргэхээр бэлтгэлээ.


Түүний гол дүрд нь тоглосон “Aquaman” кино өнгөрсөн Баасан гарагт БНХАУ-д нээлтээ хийжээ. Нээлтээ хийсэн эхний гурван өдрийн дотор 93.6 сая ам.долларын ашиг олсон байна. Энэ 7 хоногт Их Британи, Бразил, ОХУ-д үргэлжлүүлэн нээлтээ хийх бол АНУ-д 12-р сарын 21-нд нээх юм.

Аугаа сүрлэг, хүчирхэг гэдэг үгс зөвхөн түүнд л зориулагдсан мэт хэмээн Холливуудын хэвлэлүүд онцолдог. Сүүлийн арваад жил спортоор идэвхтэй хичээллэж байгаа Жейсон айлын ганц хүүхэд бөгөөд 1979 оны наймдугаар сарын 01-нд Хавай, Хонолулуд гэрэл зурагчин Кони, зураач Жозе Митоа нарын гэр бүлд мэндэлжээ. Түүний аав Хавайн үндэстний гаралтай бол ээж нь Герман, Ирланд, уугуул Америк холилдсон цустай аж. Залуу Момоа маш их аялдаг байсан бөгөөд Парис хотод зураг зурж, Төвдөд бурханы сургаалийг судалсан гэдэг.


Бид түүнийг жүжигчин гэдгээр нь мэдэх ч тэрбээр найруулагч, продюсер, модель зэрэг маш олон ажлыг зэрэг амжуулдаг нэгэн. Тэр дундаа жүжигчний карьер нь түүнд гайхалтай амжилтыг авчирсан. Жейсон 2011-2012 оны хооронд HBO телевизийн “Хаан ширээний тоглоом” цувралд морьт Дотракичуудын хүчирхэг Халын дүрийг бүтээж, дэлхийн сая сая бүсгүйчүүдийн зүрхийг эзэмдсэн юм. Гэхдээ тэр хувийн амьдралаа одоогоос 13 жилийн өмнө Лиза Бонеттой эхлүүлжээ.

Түүнийг Холливуудын үзэсгэлэнт жүжигчин Зои Кравицийн ээж гэдгийг олон нийт тэр бүр мэддэггүй.


Нэг ёсондоо залуухан, царайлаг залуу өөрөөсөө 12 насаар эгч бүсгүйг насны ханиараа сонгожээ. Тэрбээр тун саяхан “Candy” радиод өгсөн ярилцлагадаа “Миний анхны хайр бол Лиза. Би түүнийг анх хараад л дурласан. Тэр цагаас хойш түүнийг алдахыг хүсээгүй” хэмээн өгүүлсэн байна. 2005 оноос харилцаагаа эхлүүлсэн тэд 2017 онд гэрлэлтээ батлуулж, хуримаа хийснээр албан ёсны гэр бүл болцгоосон юм. Жейсон, Лиза нар энэ хугацаанд хүү, охинтой болцгоожээ.


Түүний хөмсөгний тухайд 2008 онд нэгэн цэнгээний газар шар айрагны шилэнд цохиулснаар сэтэрсэн гэдэг. Тухайн үед их хэмжээний цус алдаж, оёдол тавиулж байсан сэтэрхий хөмсөг нь түүнд төгс төрхийг бүрдүүлж өгчээ. Нэг зүйл сонирхуулахад 1,93 см өндөртэй, 103 кг жинтэй жүжигчин маань аалзнаас маш их айдаг гэнэ шүү.

Г.ЭНХ-УЯНГА

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(107.167.105.163) 2018 оны 12 сарын 13

яагаад болохгүй гэж ... миний найз залуу 190тэй бас их царайлаг . бид 2 бас ийм насны зөрөөтэй. Хайранд нас , өндөр , жин хамаагүй гол нь хамтдаа хэдий удаан байх л чухал

0  |  0
Чимка(202.9.44.239) 2018 оны 12 сарын 12

Би лав хүсэхгүй бэа. Тгхр энэ дэлхийн эмэгтэй биш байх нь. Явж гаригаа олохоос.... ккк

0  |  0
Зочин(203.91.115.41) 2018 оны 12 сарын 12

bi lav huseed bh zaluu bish l bna

0  |  0
Top