Жэки Чаны ганц охин ижил хүйстэнтэй ГЭРЛЭЖЭЭ

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 12

Нэрт жүжигчин Жэки Чаны 19 настай охин Этта Энжи гэрлэсэн тухай Globalnews.Ca мэдээллээ. Этта Энжи сүйт бүсгүй болох 31 настай Энди Отумнтай гэрлэлтээ батлуулсан бөгөөд тэрбээр Инстаграмдаа “Хайр үргэлж хождог...Үргэлж” хэмээн бичжээ.


Ази төдийгүй Холливуудад алдартай жүжигчин Жэки Чаны хувийн амьдрал кино ертөнц шигээ тийм ч амжилттай биш. Учир нь тэрбээр анхны эхнэр болох Тайванийн жүжигчин Жоан Линээс нэг хүүтэй болсон ч тийм ч ойр харилцаатай биш. Ээжийг нь орхиж өөр хүнтэй хамт амьдрах болсон аавыгаа Жэйси Чан уучилж чаддаггүй гэнэ лээ.


Жэки Чаныг гэр бүлээ орхиход хүргэсэн өдгөө 45 настай Хонгконгийн жүжигчин Элайн Энжи нэрт жүжигчинд 1999 онд нэг охин төрүүлж өгсөн нь Этта Энжи юм. Харамсалтай нь Жэки Чан ганц охиныхоо бэлгийн чиг хандлагыг хүлээн зөвшөөрч чадаагүй. Тиймээс Этта Канадад ямар ч орлогогүй  амьдарч байсан ч ийн хуримаа хийжээ. Этта, Энди нар одоо Хонгконгод амьдарч байгаа хэмээн эх сурвалжууд мэдээлсэн байна.

Г.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Би (103.57.94.26)  2025 оны 03 сарын 13

Жамаар бус замаарын тавилан

1  |  0
хр (64.119.27.180)  2025 оны 03 сарын 13

Тамд тавтай морил

1  |  0
WOW (202.179.25.211)  2025 оны 03 сарын 13

BEAUTIFUL

1  |  0
Top