Британийн саятны охиныг болзоонд урьсан залуу нь хөнөөжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 12

Британийн саятан Дэвид Милланы охин Грэйс Милланыг удаан хайсны эцэст цогцосыг нь олжээ. Зураач, оюутан байсан тэрээр хэдэн сарын өмнө дэлхийг тойрон аялаж эхэлсэн байна. Охин эхлээд Перуд зургаан долоо хоног болоод өнгөрсөн арваннэгдүгээр сарын 20-нд Өмнөд Зеландад очжээ. Грэйс тэндээ буусан зочид буудлаасаа алга болсон байна. Тэрээр 22 насныхаа төрсөн өдрийн өмнөх өдөр сураггүй болжээ. Эцэг эх нь охиноо дуудлага, чатад нь хариу өгөлгүй нэлээд хэд хоносны дараа энэ сарын 1-нд цагдаад хандсан байна. Охины аав тэр даруй Өмнөд Зеландад нисч ирсэн аж.

Грэйсийн цогцосыг өнгөрсөн бямба гарагт олсон байна. Цогцосыг алдартай аялал жуулчлалын зам болох “Scenic Drive”-ийн ойролцоох бутанд нуусан байжээ. Бүсгүйн цогцосыг алуурчин машин хөлслөн уг газарт аваачсаныг тогтоосон байна.

Саятны охиныг 26 настай Жэсси Кэмпсон гэх залуу хөнөөснийг тогтоожээ. Тэрбээр Грэйстэй “Tinder”-ээр дамжуулан танилцаж, болзоонд урьсан байна. Тэд санамсаргүй танилцсан ч уг залуу хүн алахаар эртнээс төлөвлөж байсан нь тогтоогджээ.

22-летняя дочь британского миллионера убита во время кругосветного путешествия

Грейс и ее семья

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Tsogzolmaa (172.58.44.43)  2025 оны 03 сарын 13

Bolovsroliin emgenel setguulchin guai.

1  |  0
Ми (202.126.89.177)  2025 оны 03 сарын 13

Huurhun ohiniig yaj bgn bol

1  |  0
zochin (64.119.17.187)  2025 оны 03 сарын 13

ALIMAN TSARAITAI MATRUSHKA

1  |  0
зочин (202.21.111.98)  2025 оны 03 сарын 13

Өмнөд Зеланд гэж ямар улс байдаг билээ?

1  |  0
nn (68.5.111.243)  2025 оны 03 сарын 13

lbjjjjjjjjjjjj

1  |  0
nn (68.5.111.243)  2025 оны 03 сарын 13

lbjjjjjjjjjjjj

1  |  0
Top