Лондоны Альберт холлд энэ сарын 10-нд “Fashion Awards 2018” шагнал гардуулах ёслол болжээ. Энэхүү арга хэмжээгээр жил бүр дизайнер, моделиудын загварын салбарт гаргасан амжилтыг дүгнэдэг билээ.
Арга хэмжээний зочид дунд олон алдартан байжээ. Синди Кроуфорд охин Кайя Гербертэйгээ, Дэвид болон Виктория Бекхэм, Кендалл Женнер, Пенелопа Круз, Кэйт Мосс, Ума Турман, Лана Дель Рэй зэрэг алдартан цугларсан байна.
“Fashion Awards 2018”-д бас нэгэн алдартай зочин оролцсон нь Их Британийн ханхүү Харригийн эхнэр Меган Маркл байжээ. Давхар биетэй Меган “Givenchy”-гийн гүйцэтгэх захирал Клэр Уэйт Кэллэрт шагнал гардуулахаар тайзан дээр гарч ирсэн байна. Британийн оны шилдэг дизайнераар шалгарсан Клэр Меганы хуримын даашинзыг урлажээ.




О.САША

Сэтгэгдэл ( 0 )