ТОЙМ| МАНАН дэглэмийн эсрэг жагсаалын НЭГТГЭСЭН МЭДЭЭЛЭЛ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2018 оны 12 сарын 27

 

УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардсан "МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл" эсэргүүцлийн жагсаал өнөөдөр /2018.12.27/ Сүхбаатарын талбайд боллоо. Жагсаал 11.00 цагаас эхэлсэн бөгөөд жагсаалын үеэр эмх замбараагүй байдал үүсгэхгүйн тулд төв талбайн дөрвөн талд хашлага хийжээ. Мөн иргэдийг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгаж, жагсаал болж буй хэсэг рүү оруулж байв.

ШУУД ДАМЖУУЛАЛТ - ЭХЛЭЛ ХЭСЭГ

ШУУД ДАМЖУУЛАЛТ - БУСАД

 

***

УИХ-ЫН ГИШҮҮН Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Идэр есийн хүйтэнд 20 мянгуулаа цуглаж байна

Жагсаал зохион байгуулагчдын нэг, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ жагсаалын эхэнд өөрийн цахим хуудсаар дараах мэдээллийг хийсэн. Түүний хэлсэн үгнээс товчлон хүргэж байна.

-Та, бидний дээр байгаа бүлэглэлийнхнийг эрх мэдэл нь  ийм болгодог юм уу, төрийн тусгай хамгаалалт нь ийм болгодог юм  уу, ард түмнээ тоодоггүй юм байна. Ялангуяа манай М.Энхболд дарга. Сарандаваад итгэдэг ард түмэнд юу ч гэж хэлсэн яах вэ гэж ханддаг юм байна. Мөнгөөр бүхнийг худалдаад авчихна гэж боддог юм шиг байна. Одоо л тэмцэх  цаг нь шүү. Таксинд явж байгаа, Сүхбаатарын талбайн эргэн тойронд байгаа, шинэ жилийн гацуурынхаа чимэглэлийг авахаар явж байгаа иргэн та Сүхбаатарын талбайд ирж, жагсаалд нэгдээрэй. Өөрсдийнхөө төлөө жагсаарай. Уул уурхайн баялгийг эзэмшсэн энэ давхаргыг сэтэлж байж л монголчуудын маань дундаж давхарга нэмэгдэнэ шүү...

Мөн тэрбээр жагсаалыг албан ёсоор нээж, дараах үгийг хэллээ.

-Монголчуудыгаа -30 хэмийн хүйтэнд ингэж олуулаа цуглахгүй гэж УИХ-ын дарга бодсон байх. Гэхдээ бид олуулаа цуглаж чадлаа. Өчигдрийн Монгол, өнөөдрийн Монгол өөр болж байна. Бид М.Энхболд гэдэг хүнтэй муудаад байгаадаа биш, ирэх 25 жилд байх тогтолцоогоо өөрчлөхийн төлөө тэмцэж байна. Идэр есийн хүйтэнд 20 мянгуулаа цуглаж байна. Ард түмний хүч, албан тушаалтны дээр байдаг гэдгийг мэдэх жил байх ёстой. Шинэ 25 жил эхэлсэн байна. М.Энхболд даргаа таны эхнэртэй адил бүсгүйчүүд ирсэн байна, таны хүүхэдтэй адилхан залуус ирсэн байна. Эдгээр олон хүнийг гадаа бүү удаан хүлээлгэ. Даруй огцрох өргөдлөө өгөхийг шаардаж байна. Бид одоо Төрийн ордон руу орж, 48 цагийн шаардлагын хариуг авах гэж байна. Хэрэв хариу өгөхгүй бол эсэргүүцлийн хоёр дахь давалгааг орон даяар эхлүүлнэ. Суулт зарлана, цаашлаад тэмцлийн хурц хэлбэрийг сонгоно.

***

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТЗАНДАН: МАНАН бүлэглэл чонотой нийлсэн гэрийн нохой болжээ

МАНАН дэглэмийн эсрэг ард түмний нэгдэл жагсаалын эхэнд УИХ-ын гишүүн Ж.Батзандан үг хэллээ.

-Алтай Таван богдоос дорнын их тал хүртэл байгалийн баялгийг МАНАН бүлэглэл дээрэмдээд байна. Үүнийг буцааж авахын төлөө МАНАН-гийн эсрэг тэмцэнэ. Хууль, хяналтын байгууллагууд АТГ, прокурор, шүүхийнхэн МАНАН-гийн харьяат хүмүүс болсон. Бид нутаг, нам харгалзахгүйгээр монголчуудтайгаа нэгдэж тэмцэнэ. Шударга бусын хонгилыг нураана. МАНАН бол хуулиас дээгүүр хариуцлага хүлээдэггүй бүлэглэл. Чонотой нийлсэн нохой гэрийнхээ хот руу эргэж дайраад байдаг гэж өвгөчүүл ярьдаг. МАНАН бүлэглэл гадныхантай нийлж, байгалийн баялгаа цөлмөж, өөрсдөө авч байгаа. МАНАН бүлэглэл чонотой нийлсэн гэрийн нохой болжээ. Монголчууд нэгдэж нягтарсан үедээ л хүчирхэг байдаг. Монголчууд отго жинс үл харгалзан нэгдэж, Манжийн дарлалыг устгаж байсан юм шүү. Нягтарч, нэгдэх цаг болсон. М.Энхболд, Ц.Элбэгдорж тэргүүтэй МАНАН-гийн бүлэглэл Монголын хууль, хяналтынхныг гартаа авчихаад байна. МАНАН бүлэглэл хүчтэй юу, монгол түмэн хүчтэй юу гэдгийг харуулъя. Монголчуудыг хагалан бутаргах сонирхол МАНАН бүлэглэлд их бий. Нэгдсэн Монгол ялна.

УИХ-ЫН ГИШҮҮН Л.БОЛД: Улаанбаатарыг М.Энхболд аймшгийн хөндий болгосон

-"Эрдэнэт"ийн 49 хувь, Цагаан суварга, Асгатын мөнгөний ордыг бид МАНАН бүлэглэлээс буцааж авна. Монголд стратегийн 15 орд байсан бол одоо 13 орд үлдсэн. МАНАН бүлэглэлийг ялбал маргааш нь бид стартегийн ордуудыг ард түмэндээ авч өгөх хуулийг батална. Энэ бол УИХ-ын 40 гишүүний амлалт шүү. Баялгийн сангийн тухай хууль, Газар өмчлөлийн тухай хуулийн төслийг өргөн барьсан. Зургаан жил болж байна. М.Энхболд 20 гаруй жил Улаанбаатарыг удирдахдаа аймшгийн хөндий болгосон. Энэ бүхнийг арилгах хуулийн төслүүдийг батлах учиртай. Эдгээр хуулийг баталж байж газрынхаа дээр, газрынхаа доор байгаа баялгийг ард түмэн эзэмшинэ.

***

УИХ-ЫН ГИШҮҮН Х.НЯМБААТАР: МАНАН бүлэглэлийн гинжийг тасалъя

-Монголчууд зүрх сэтгэлийнхээ дуудлагаар нэгдэж байна. МАНАН бүлэглэлийг амь бөхтэй оршин тогтнуулж байгаа хүчин зүйл нь хууль, шүүх, хяналтын байгууллагынхны бий болгосон шударга бусын хонгил юм шүү. МАНАН бүлэглэлийн загалмайлсан эцэг Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ дуусахаас өмнө АТГ, шүүх, прокурорын удирдлагын бүрэн эрхийг зургаан жилийн хугацаатай байхаар томилсон. “Стандарт” банк, "Эрдэнэт"-ийн 49 хувь, Төрийн банктай холбоотой асуудлыг УИХ-ын гишүүд бид байнга хөндөж ирсэн. АТГ, хууль хяналтынхан хэргийг хянаж байна, шалгаж байна гэдэг жижүүрийн үгтэй болсон. Одоо эдгээр хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусахыг хүлээж байгаа. Энэ бүхэн МАНАН бүлэглэлийн гэмт хэргээ далдалдаг гинжин урвалын нэг нь энэ юм шүү. Түүнийг тасалъя.

***

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

 

***

ФОТО СУРВАЛЖЛАГА


 

 




Сэтгэгдэл ( 76 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
монгол(77.183.101.14) 2018 оны 12 сарын 30

хэдэн хун жагсаалд оролцох нь чухал бишээ хэрэв улс орны маань телее бол 1 хуний ч угийг сонсох естой энхболд та терийн ажил цалгардуулж гох дэгээ болохоо болих хэрэгтэй эв нэгдэлээ бодож огцрох хусэлтээ егч залуустаа суудлаа тавьж ег

0  |  0
zochin(59.153.87.6) 2018 оны 12 сарын 28

90-д онд Батмөнх тэргүүтэй УТТ-хон айгаад огцорсон.Тэгээд ямар ч сайн юманд хүргээгүй Элдэв жагсагчидаас дандаа айж хууль ёсны засгийг огцруулсаар байгаад аль хэлтэй амтай,мөнгөтөй улс нь солиордог болж. Энэ суиогийн бөх бол илүү ш дээ

0  |  0
Зочин(66.181.179.108) 2018 оны 12 сарын 28

Мөнгө авсан юм чинь хүйтэн хамаагүй. Үнэхээр ард түмэн хүсч байсан юм бод өнөөдөр бүр их хүнтэй болж давалгаалах байсан . Байшин дээрээс авсан зураг олон хүн шиг харагдаж байна яг газар дээр нь очиход 300 хүн байсан .

0  |  0
Irgen(109.89.138.79) 2018 оны 12 сарын 28

Yamar ix xymyys xyitnees ch aixgyi tsuglaraa ve !Shudarga es ard tymniixee toloo temtsej baigaa uls torchid ard tymnee demjij baina !

0  |  0
bgl(23.17.45.194) 2018 оны 12 сарын 28

Enxboldoo, chi Batmonx darga shig xeden sagsyy EC-n nysnii alchyyryydad byyj ogood ajlaa ogch onigootoboo. Chi aimxai shyy. Xyyliin dagyy ajlaa ogno geed ed nariig tag bolgox xeregtei. Chinii fraxtsiig bolobsroltoi tal demjij baigaa yagaad gebel teneg EC ychraas. Bi Enxbold-g demjdeggyi baican. Getel EC shaal teneg ychraas tanai taliig arai deer bolxoor demjij bna

0  |  0
Зочин(66.181.179.108) 2018 оны 12 сарын 28

ЦЭДЭНБАЛ ДАРГЫГ ЯГ ИНГЭЖ БАЙСАН . ОДОО МАН -ЫГ ЭВЛҮҮЛЖ ЧАДАХ ХҮН ГАНЦХАН ЭНХБОЛД. НЯМДОРЖ УИХ - ДАРГА НЯМБААТАР ХУУЛЬ ЗҮЙН ЯАМНЫ САЙД БОЛЖ ЖДҮ - ЧИДЭЭ ЯЛГҮЙ АВЧ ҮЛДЭХИЙГ САНААРХАЖ БАЙНА .

0  |  0
Зочин(66.181.179.108) 2018 оны 12 сарын 28

Баасны хөлсний бичээчид илэрхий хэрэг хийсэн улсуудаа яаж ч чадахгүй байж тийм байж магадгүй гэж хүн рүү бүү дайр . Шударга л байя !!!

0  |  0
Tl(103.57.95.177) 2018 оны 12 сарын 27

Enhboldiin holsnii bicheechid baahan har comment uldeejee kk

0  |  0
Tuyatsetseg(78.182.75.73) 2018 оны 12 сарын 27

21n aimagt diilenh ni hujaagiin baiguulga. Alt olborlolt gazar tarialan uurhai geel. Herees heterch bna shuudee? Delhiid manai Mongol uls hun amaaraa tsoon, gewch gazar nutgaaraa denduu Tom nutag dewsgertei. Getel diilenh gazariin baylagiig nogoo l hujaa nar ezemshej BNA. 1jishee awiildaa 3say hun amtai gazariinhaa baylagaar oorsdoo ajilaad amidrahad ene niigemd ingj amidarahgui l bsn. Getel hun am ihtei gazar bagatai oronguud yg manai niigemtei Adil bish BNA. Bid ue hoijiinhoo toloo temtsene!!! Bas hend ch mongo ogoogui sanaatai zohion baiguulaaguig Mongol ulsiin jiriin irgenii huwid helii.

0  |  0
Иргэн(139.5.217.144) 2018 оны 12 сарын 27

ЗГ-ын дэмжлэгтэйгээр мөнгө тарааж жинхэнэ МАНАН-г байгуулж төр ард түмнээ үймүүлж эхэлж байгааг тунхаглан зарлалаа?! Юуных нь 20000-н хүн байхавдээ?! Дөнгөж 3000 орчим хүн л байна?! Энэ нь сонгуулын насны 1400000-н хүн байгаа гэж үзвэл 0.007%-ийн ирцтэй байна. Тэгэхээр ард түмний нэрийг бүү бариарай?!

0  |  0
СХДийн иргэн(103.229.123.14) 2018 оны 12 сарын 27

Нямбаатар их хуцаж бна. Өөрийнхөн хэлж бгаар бол өөрөө их хурлын дарга болох хүсэлтэй гэнээээ. Нөгөө Оюун эрдэнэ Аюурсайхан 2 ч бас тийм бодолтой шүү дээ мөнгө таарж жагсаасан шүү лээ. Дахин мөнгө өгнө гэсэн

0  |  0
Зочин(66.181.179.108) 2018 оны 12 сарын 27

НЭГ ХҮНЭЭС БОЛЖ АМЬДРАЛ ЧИНЬ СҮЙРЧ БАЙНА ГЭЖ БОДОЖ БАЙВАЛ ЯДУУ АМЬДРАХААС ӨӨР ЯАХ ВЭ ? ӨӨРӨӨС ЧИНЬ БОЛООД АМЬДРАЛ ЧИНЬ ИЙМ МУУ БАЙНА ДАА .

0  |  0
Tsolmon(66.181.160.183) 2018 оны 12 сарын 27

Bi arhi uudgui. Mongo ch avaagui. Ene bol jiriin l ard tumnii eserguutsel. Bidnii tevcheer baragdsan. Bs bi tsoo eruul Deed bolovsroltoi hun

0  |  0
Зочин(66.181.179.108) 2018 оны 12 сарын 27

ЖДҮ -ГИЙНХЭЭ МӨНГИЙГ ӨГЦГӨӨ ЛУЙВАРЧИДАА . ОДОО САЙХАН ЖАГСААЛ ХИЙЖ САЙХАН ХОШГИРУУЛЛАА ГЭЭД МААСАЙЖ БАЙГАА БИЗ . ЭДНИЙГ ЭРГҮҮЛЖ ТАТААЧЭЭ !!! УТАА ВАЛЬЮТ МАХНЫ ҮНЭ БАРААНЫ ҮНИЙН ХӨӨРӨГДЛИЙГ ЗОГСООЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА ЗАСГИЙН ГАЗАР ТАРААЧЭЭ .

0  |  0
иргэн(66.181.180.203) 2018 оны 12 сарын 27

ерөнхийлөгч, ерөнхий сайд, их хурлын гишүүд нь гудамжны цуглаан зохион бйагуулдаг марзан нийгэм бэ. өөрсдөө иргэдээ ийм ядуу болгочихоод бууруугаа нэг хүн рүү чихчихээд л эргээд хулгайгаа хийсээр байх юм байна л даа

0  |  0
Зочин(66.181.179.108) 2018 оны 12 сарын 27

АЯА ИХ ОЛОН ХҮНИЙГ ЦААЗЛАХ БАЙХ ДАА .

0  |  0
бат хаан(66.181.182.207) 2018 оны 12 сарын 27

хааны зарлиг : ми овогтыг цаазалсугай

0  |  0
Гэрэлжаргал(103.14.36.249) 2018 оны 12 сарын 27

Хулчигнаад байлгүй нэрээ бичээд сэтгэгдлээ биччихээч. Зочин ч гэх шиг, иргэн ч гэх шиг, тоочин ч гэх шиг. Тэнд байгаа хүмүүсийг доромжлох эрх та бидэнд байхгүй. Амаа хамхиад хараад сууж бай. Битгий худлаа цэцэрхээд бай. Тийм сүрхий юм бол гарч ирээд өөрийнхөөрөө тэмцэцгээ.

0  |  0
Зочин(66.181.179.108) 2018 оны 12 сарын 27

Дагвадорж тушаагаад байна шүү таминь ээ циркээ авья ирээдүй болсон үр хүүхэд минь үзэх юмгүй хэцүү байна .

0  |  0
Irgen(202.126.89.92) 2018 оны 12 сарын 27

Manan t vndeseerni bulaglaagvi tcaht yu uurchlugduh yum.

0  |  0
иргэн (66.181.178.233) 2018 оны 12 сарын 27

Монголчууд зөвийн төлөө нэгдэж чаддаг гэдэг нь батлагдлаа.Монгол хүний босоо хийморь нь өөдөө байг

0  |  0
Зочин(66.181.179.108) 2018 оны 12 сарын 27

ДАНДАА ҮЛ БҮТЭХ ЭТГЭЭДҮҮД БАЙНА . ЭДҮ -ЧИДДЭЭ ХАРИУЦЛАША ТООЦЧИХООД ДАРАА НЬ БАТТУЛГЫНХАА 780 ТЭРБУМЫГ АВААД ӨГЧИХ . ТЭГЭЭД 60 ТЭРБУМАА ЯРИАРАЙ . 88888888

0  |  0
БУЛГАН (122.201.24.22) 2018 оны 12 сарын 27

ТӨРИЙГ ЭЗЭЛСЭН ХОРЬ ГАРУЙ ХӨЛЖСӨН ШООХУУЗ БИЙ НАМ ДАМЖСАН ТЭДНИЙГ ТӨРӨӨС ЗАЙЛУУЛБАЛ ТҮМЭН ОЛОН ЖАРГАНА

0  |  0
Zochin(122.201.24.32) 2018 оны 12 сарын 27

Дээрээс сайн зохион байгуулсан жагсаал байна. Энэ жагсаал зохион байгуулж байгаа хүмүүс цэвэр ариун хүмүүс лав биш. Нэг хүний албан тушаалыг авах гэж маш их зардал гаргаж байна даа. М. Энхболд дарга хуулиа л дага ингэж үхэн хатан тэмцээд байгаа цаад учир нь.юу бна гэдэгийг ард түмэн тунгааж бодох л хэрэгтэй юм биш үү. М. Энхболд гэдэг хүний албан тушаалыг булааж аваад энэ УИХ -н 5 гишүүний яриж байгаагаар хууль хяналтын удирдлагуудыг солино гээд байх шиг тэгээд хэний хүмүүсийг тавих гээд байгаам .

0  |  0
Zochin(122.201.24.32) 2018 оны 12 сарын 27

Дээрээс сайн зохион байгуулсан жагсаал байна. Энэ жагсаал зохион байгуулж байгаа хүмүүс цэвэр ариун хүмүүс лав биш. Нэг хүний албан тушаалыг авах гэж маш их зардал гаргаж байна даа. М. Энхболд дарга хуулиа л дага ингэж үхэн хатан тэмцээд байгаа цаад учир нь.юу бна гэдэгийг ард түмэн тунгааж бодох л хэрэгтэй юм биш үү. М. Энхболд гэдэг хүний албан тушаалыг булааж аваад энэ УИХ -н 5 гишүүний яриж байгаагаар хууль хяналтын удирдлагуудыг солино гээд байх шиг тэгээд хэний хүмүүсийг тавих гээд байгаам .

0  |  0
Уншигч(202.126.89.47) 2018 оны 12 сарын 27

ОДОО 13.45 ЦАГ БОЛЖ БН. ДООРХ СОММЕНТУУДЫН ЦАГ 8 ЦАГИЙН ӨМНӨ ГЭЖ БАЙГАА НЬ ЯМАР УЧИРТАЙ ВЭ? ЖАГСААЛ 11 ЦАГТ ЭХЭЛСЭН. 3ЦАГ Л ӨНГӨРЧ БН.

0  |  0
Иргэн(66.181.186.104) 2018 оны 12 сарын 27

Энд цугларсан олны өмнө буруугүй бол гарч ирээд нүүр бардам үгээ хэлж болно ш дээ Энхболд спикер.

0  |  0
Тоочин(66.181.177.162) 2018 оны 12 сарын 27

Хүмүүсийг тоо мэддэггүй дуракууд гэж ойлгодог юм байх даа. Яаж 20000 хүрэх вэ. Яг 200 нь л мэргэжлийн жагсагчид. Бас 200 нь мөнгөний жагсагчид. Тэгээд 200 зүггүй сонирхогчид. Тэгээд нийлбэрийг нь гаргачих даа. Ингээд үсрээд үсрээд 600 осгох дөхсөн ажилгүйчүүд.

0  |  0
zochin(202.126.89.240) 2018 оны 12 сарын 27

Uneheer buruugui yum bol ard irgedee hundetgeed suudlaa ugch boldoggui yum bhdaa Uhamsar uhaan ni engiin irgedees dor bna gjuu

0  |  0
Ulambayar(202.126.89.240) 2018 оны 12 сарын 27

Ene Mongoliin gazar shoroon deer mongolchuud bidniiur huuhed bidnii urgeljlel amidraad yawah uchraas shudaraga niigem togtchihwol Mongol gsn hun buhend heregtei yumsan

0  |  0
Дашням(150.129.143.128) 2018 оны 12 сарын 27

Могойг таслахад гүрвэлийн чинээ гэж үг байдаг. Сүүл нь тасраад толгой үлдлээ.Эхэлбэл дуусга гэж үг бий. Спирт Эрдэнэтийн 49 бонд ууд сангууд Ж.д.ү.чид юу болсон бэ.шудрага ёс эрхэм шүү.

0  |  0
Нам(66.181.161.41) 2018 оны 12 сарын 27

Бид дуугүй явсаар эх оронгүй болох нь ээ ДЭМЖИЖ БАЙНА

0  |  0
Зочин(202.126.89.65) 2018 оны 12 сарын 27

Энхболд оо битгий бууж өг наадуул чинь Женкогийн заавраар Монголыг Синга хужаа Биллид өгөх гэж байгаа

0  |  0
Зочин(202.126.89.65) 2018 оны 12 сарын 27

Яг 20000 биш байна лээ худлаа хуцдын. Лу. Болд өөрөө хамгийн авилгач луйварчин

0  |  0
иргэн(66.181.180.203) 2018 оны 12 сарын 27

иргэд минь нэг хүн явуулаад юу ч өөрчлөгдөхгүй. наадуул чинь яг авилхан. МИАТ, төрийн банкыг хувьчилаад, Шанхайн хамтын ажиллагааны нийгэмлэгт элсчихвэл эцсийн хариуцлагыг энд жагссан иргэд хариуцахгүй шүү дээ.

0  |  0
zochin(192.82.64.83) 2018 оны 12 сарын 27

yaaj 20.000 hurdeg yum yag odoo 2000 orchim l hun bainashde hudlaa shaagaad

0  |  0
Zochin(202.126.89.150) 2018 оны 12 сарын 27

Demjij bna urgeljluuleerei. Ochij amjikhgui l dee. Tavan tugrugiin tuluuh amidral maani zavgui bailgaad bna. Gehdee ta narin temtsliig minii ajlin hulsnuus humslagch narin esreg temtsel ehelj bna. Tsalingaa buten avdag, tsalingaas avch bgaa tatvar zuv zuild zartsuulagddag ue ehlekh ni gej harj bna

0  |  0
Guest(202.126.89.248) 2018 оны 12 сарын 27

Olon hun bna. Bas ikh huiten na.

0  |  0
зочин(202.70.34.98) 2018 оны 12 сарын 27

Очиж чадаагүй ч та нарын тэмцлийг дэмжиж байна

0  |  0
Иргэн(203.91.119.90) 2018 оны 12 сарын 27

Ийм л хүмүүсшдээ?! 20 хүрэхгүй хүн цуглуулчихаад хорин мянгуулаа гэнээ?! Яасан ичих булчирхайгүй хүмүүс вэ?! М.Энхболд МАН-ыг ялуулж Хоёр зуун мянган хүнийг ажил амьдралтай, идэж уух юмтай болгосон биздээ?! Энэ хоё үйл ажиллагаанд ялгаа байна уу?! Том ялгаа байна?!

0  |  0
Зочин(139.5.216.150) 2018 оны 12 сарын 27

МАНАН ЛУЙВАРЧ ЭРЛИЙЗ ХУРЛИЙЗ ХУЖАА НАРЫГ ШҮҮХ ЦАГ ИРЖЭЭ

0  |  0
Иргэн(203.91.119.90) 2018 оны 12 сарын 27

Ийм тэнэгүүдийн зохион байгуулсан цуглаанд очино гэдэг бол ёстой тэнэг хэрэг болноо?! Үнэхээр улс орноо, төрөө тогтвортой байлгах ард түмнийхээ төлөө байгаа бол ийм цуглаан зохион байгуулахын оронд УИХ хуралдаж асуудлаа шийлэж төрийн ажлыг гацаалгүй явуулах явдал л чухалшдээ?! Харин чадваргүй шоучин ЗГ бол огцрох хэрэгтэй байна?!

0  |  0
od(66.181.161.2) 2018 оны 12 сарын 27

oyun-erdene onz onzsain bayr hurhie zaluu uhaantai bna

0  |  0
Zochin(59.153.112.238) 2018 оны 12 сарын 27

Bvgdeeree demjiy teghu? Bi ochij yavna yag odoo

0  |  0
Top