Улс орнуудын эдийн засаг байнга өсөлттэй байдаггүй. Унаж, сэргэхийн аль алийг нь дамждаг. Эдийн засгийн мөчлөг гэдэг нь эдийн засгийн үйл ажиллагааны идэвхжилтийн өөрчлөлтийг хэлдэг. Идэвхжилт гэдэг нь тухайн улс орны бодит үйлдвэрлэл буюу улсын нийт ДНБ-ээр илэрхийлнэ. Гэхдээ эдийн засаг хэзээ унах, хэзээ сэргэх хугацааг таамаглах, тооцоолох хууль дүрэм байдаггүй. Энэ нь дэлхийн зах зээлийн төлөв байдал, тэргүүлэгч орнуудын эдийн засгийн уналт, сэргэлт, улс төрийн харилцаа зэрэг олон хүчин зүйлүүдээс хамаардаг байна.
Тэрчлэн эдийн засгийн мөчлөгийн түрүүлэгч үзүүлэлтүүдийг ашиглан, эдийн засгийн мөчлөгийг урьдчилан таамаглах зорилготойгоор “Түрүүлэгч индексийг” тооцдог. Хамгийн анх уг индексийг тооцох ажлыг 1961 онд Америкийн статистикийн хорооны ажилтан Жулиус Шишкин “Business Cycle Developments” (BCD) нэртэй тайлан бэлтгэн гаргаснаар эхэлжээ. Тэр нь өнөөгийн эдийн засгийн мөчлөгийн таамаглал хийдэг гол институци болох “Conference Board” хэмээх байгууллагын үндсийг анх тавьжээ.
Энэ цагаас хойш уг ажил илүү далайцтай болж, эдийн засгийн индикаторуудыг боловсруулах тал дээр түлхүү анхаарлаа хандуулж ажилласны үндсэн дээр 1995 он гэхэд зөвхөн өөрийн орны индикаторуудыг боловсруулаад зогсохгүй эдийн засгийн мөчлөгийн индекс боловсруулж, тогтмол тайлан гаргахаас гадна, дэлхийн бусад 15 орны эдийн засгийн төлөвийг илэрхийлэгч индикаторуудыг нэгтгэж, судалгаа шинжилгээнд өргөнөөр ашиглах болсон байна.
Э.БОЛОР
Сэтгэгдэл ( 0 )