Ариана, Ариана, Ариана. Энэ нэрийг мэдэхгүй дуу хөгжимд дуртай нэг ч хүн байхгүй биз ээ. Бяцхан, эгдүүтэй түүнийг өдөр ирэх тусам үзэсгэлэнтэй, хүчирхэг эмэгтэй болж хувирч байгааг бид харж байна. Мөн түүний дуунууд үргэлж хит болдог. Магадгүй түүнийг хит дууны бяцхан гүнж гэж нэрлэж болох юм. Гэхдээ тэр харагдаж байгаа шигээ тийм ч сайхан ааштай нэгэн биш. Мөн мэргэжлийнхэн түүнийг Бейонсе, Бритни, Рианна нарын хаа ч хүрэхгүй, зүгээр л аргацааж дуулдаг дуучин гэдэг. Тэглээ гээд бяцхан Ариана бууж өгсөнгүй.
Хэтэрхий эрх ямбатай, амиа бодсон, хүйтэн сэтгэлтэй гээд түүний муу талыг нэрлээд байвал дуусахгүй. Нэг удаа бүр фэнүүдээ үхээсэй гэж хэлж байсан удаатай. Гэхдээ 2019 он түүний хувьд амжилтаар дүүрэн эхэлж байна. Энэ нь түүний өнгөрөгч арваннэгдүгээр сарын 30-нд цацсан “Thank u, next” дуутай холбоотой юм. Эксүүддээ зориулан бүтээсэн энэ дуу цацагдсанаасаа хойш ердөө дөрвөн цагийн дотор +10 саяын хандалт авснаар Tэйлор Свифтын амжилтыг эвдээд байна. Тэрбээр дуундаа “Шонтой үүрд хамт байна гэж бодсон. Гэвч бид тохироогүй. Рикид зориулж дуу бичиж байсан. Одоо бодохоор инээд хүрч байна. Бид бараг л гэрлэхээ дөхсөн, баярлалаа Пит. Малколмд баярлалаа гэж хэлж чаддагсан ч болоосой, учир нь тэр сахиусан тэнгэр байсан” гэх зэргээр өгүүлсэн байна.
“Thank u, next” дууны хандалт одоо 228,8 сая хүрээд байгаа юм. Сонирхуулахад, дууны клипэнд “Victorious” киноны уран бүтээлчид эргэн нэгджээ.
Г.Энх-Уянга
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )