Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро сөрөг хүчний тэргүүн, парламентын дарга Хуан Гуаидод сонгууль зарлахыг уриалжээ.
Николас Мадуро Венесуэлийн Анагаахын ухааны их сургуулийн төгсөгчдийн өмнө хэлсэн үгэндээ ийн уриалжээ.
Энэ оны нэгдүгээр сарын 23-нд парламентын дарга Хуан Гуаидо өөрийгөө ерөнхийлөгчийн үүргийг түр гүйцэтгэгчээр зарласан билээ. АНУ тэргүүтэй хэд хэдэн улс орнууд Гуаидог хүлээн зөвшөөрч, Николас Мадурогоос сөрөг хүчний эсрэг хүч хэрэглэхгүй байхыг шаардаж байгаа юм.
Николас Мадурог ОХУ, БНХАУ, Турк зэрэг улс орнууд Венесуэлийн хууль ёсны ерөнхийлөгчийн хувьд дэмжиж байна.
Сэтгэгдэл ( 0 )