АУДИО: Хэзээ... /Н.Минжинсайхан/

2019 оны 02 сарын 21

Zindaa.mn сайт энэ удаагийн аудио зохиолоор яруу найрагч Н.Минжинсайханы "Хэзээ..." шүгийг сонсогч танд хүргэж байна.
Өгүүлэгч: О.Батсүх

 

Хэзээ...

 

Хэзээ цонхны цан арилж Хэзээ би цонхны цан мэт арилах вэ?

Хэзээ цонх мэт сэтгэлээр гэрэл сүүдэр нэвт гэрэлтэж

Хэзээ гэрэл сүүдэр нэвтэрсэн тэр цонхоор чи намайг ширтэн зогсох вэ?

Хэзээ...? Хэзээ гэдэг үгийг би ямархан шүлгэнээ асуулт бишээр хатгаж Хэзээ тийм ихээр бодлогоширон анир чимээгүй мэт суух вэ?

Хэзээ чи миний татлаган бичгийг уншин ухаарахдаа дэгдэн гүйсээр

Хэзээ миний зүүдэн дотор тунгалаг инээдээ асган сэрэх вэ?

Хэзээ...? Хэзээ би чиний зүрх рүү яг л голын урсгал мэт намуухнаар урсах вэ?

Хэзээ тэр намуухнаар урсаж буй голын урсгалыг чи нулимсаа гэж таних вэ?

Хэзээ ...? Яг хэзээ чи намайг навч мэт хэлтлэн хаяж

Яг хэзээ би навч мэт хэлтрэн унахдаа чамаас намар мэт зүүгдэх вэ ?

Хэзээ ...? Хэзээ гэдгийг чи хэзээ хэлэх вэ?

Хэзээ ч хэлэхгүйг чинь би хэзээ мэдэх вэ?

Хэзээ вэ ? Хэзээ... ?

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top