Өнгөрөгч амралтын өдөр буюу хоёрдугаар сарын 22-23-нд шилжих шөнө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар /ШШГЕГ/-ын харьяа Урьдчилан хорих 461-р ангид цагдан хоригдож байсан шүүгч асан Л.Бямбаа амь насаа алдсан тухай өмнө нь мэдээлсэн. Болсон явдлын талаар албаны эх сурвалжуудаас холбогдох мэдээллийг тодруулан, олон нийтэд мэдээлж болох хэмжээнд тоймлон хүргэж байна.
Талийгаач амьд ахуйдаа улсын дээд шүүхэд Ерөнхий шүүгчээр ажиллаж байгаад Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тэтгэвэрт гараад байсан ба нас барахаасаа нэг жилийн өмнө Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дэвсгэрт байрлах Салхитын мөнгөний орд газрын эзэмшигч “Амин билигт” компанийн албан ёсны хуульч, өмгөөлөгчөөр ажиллаж байжээ. Улмаар 2019 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах албаныхан, прокурорын зөвшөөрлөөр талийгаачийн гэр болон ажлын өрөөнд нэгжлэг хийж, авлигын хэрэгт холбоотой нотлох баримтуудыг хураан авсан байдаг. Уг баримтуудад үндэслэн хоёрдугаар сарын 21-ний пүрэв гарагийн орой талийгаачийг нэр бүхий таван иргэний хамтаар саатуулсан байна.
Мөрдөн байцаагчийн зүгээс сэжигтэн этгээдүүдийг 48 цаг саатуулах эрхтэй байдаг ба талийгаач хоёрдугаар сарын 23-ны өдрийн 00:00 цагт суллагдах байсан ч суллагдах хугацаанаас гурван цагийн өмнө нас барсан байдалтай олджээ.
Талийгаач тус хорих ангийн B1 жигүүрийн .... тоот камерт ганцаараа хоригдож байсан аж. Тэрээр давхар орны дээд талын хөндлөвч төмрөөс өөрийн өмсч байсан дотуур хувцсаар хоолойгоо боомилсон байжээ. Хэргийн газарт цагдаагийн алба хаагчид 00:15 цагт очсон гэх ба эд мөрийн баримтаар гурван хуудас бүхий ГЭРЭЭСЛЭЛ үлдээснийг хавтаст хэрэгт хавсаргажээ.
Түүнчлэн хорих ангийн хонгил болон өрөөнүүдэд байрлуулсан хяналтын камерын бичлэгүүдийг хэрэгт хавсарган, шалгаж эхэлсэн бөгөөд талийгаачийн үлдээсэн гэх гэрээслэлийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд шинжлүүлэхээр хүргүүлжээ. Хэргийг одоо харьяаллын дагуу Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна. Урьдчилсан байдлаар талийгаачийн үхэлд гадны нөлөө илрээгүй гэх мэдээллийг эх сурвалж өглөө.
Албан бус эх сурвалжийн мэдээлснээр, талийгаачийн үлдээсэн гурван хуудас гэрээслэлд хэд хэдэн шүүгчийн нэр дурдагдсан гэх ба талийгаач өөрийн өмгөөлөл үзүүлж байсан хэргийн талаар цухас дурдсан байжээ.
Талийгаачийг “Амин билигт” компанийн өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа бусдад авлига өгөхөд хамжигчаар оролцсон гэх үндэслэлээр саатуулаад байсан ба түүний хэрэгт нэр бүхий дөрвөн иргэнийг үргэлжлүүлэн шалгаж байгаа гэх мэдээллийг Авлигатай тэмцэх газраас өгч байгаа.
Хоригдож буй сэжигтэн болон ялтнуудын эрүүл мэнд, амь насыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас буюу тухайн хорих ангийн зүгээс хариуцдаг. Дээрх асуудалд ШШГЕГ-ын Тэргүүн дэд дарга, хурандаа Д.Дамдинцэрэн "Хорих ангийн дотоод журмаар техникийн болон биечилсэн хяналтыг байнга тавьж ажилладаг. Цагдан хорих 461 дүгээр ангид хэрэг болох үед ээлжийн бүрэн бүрэлдэхүүн ажиллаж байсан. Албаны дотоод хяналт, шалгалтыг хийж эхэлсэн. Хянагч болон харуулын ажилтнууд ажилдаа хариуцлагагүй, сонор сэрэмжгүй хандсан байхыг үгүйсгэхгүй. Шалгалтын ажиллагаа дууссаны дараа бүх зүйл тодорхой болно. Цагдан хорих байрны давхар, өрөө бүрт хяналтын камер бий. Гэхдээ өрөөг 100 хувь хянах боломжгүй байдаг. Цагдан хоригдож байгаа хүмүүсийг хорих ангийн дотоод журмын дагуу гадуур хувцастай орохыг зөвшөөрдөг. Тухайн хүнийг баасан гарагийн орой цагдан хорьсон. Талийгаач 21.40 цагт амиа хохироосон байдалтай олдсон. Сэтгэл санаа нь анхаарал татахаар байгаагүй" гэх тайлбарыг өгөөд байна.
Сэтгэгдэл ( 32 )
Хорих өрөөнүүдийн хяналтын камер яахаараа тийм шаардлага хангахгүй хүчин чадал муутай камер тавьсан юм бэ.Хамгийн сайн хүчин чадалтай камерийг тавих ёстой газар юм биш үү
Gereeslel bichsen geh ??????? Uzeg harahdaa bas tsaas ugdug yumuu tur horihod ???
terr kamert oor hun hamt baican bol iim zuil bolohgui baican baih daa yagaad gantsaarang ni bailgcan um bol doo tegeed ter gereeclel bichih uzeg tsaas kamert ni baidag um baihdaa oilgomjgui um bn
Харин хамгийн шудрага хүн байсан юм биш үү.Дараа дараагийн шүүгч нарт сургамж үлдээгээд явжээ.Ум сайн амгалан болог доо.
Хоригдож байгаа хүнд цаас үзэг бал чөлөөтэй өгөөд гэрээслэлийг нь бичүүлдэг юм байхдаа.
Гэрээслэл бичих 3 хуудас цаас, үзгийг хэн хаанаас өгдөг юм бол? Өрөө бүрт цаас, үзэг байдаг юм уу?
хүний цус нулимсаар тэр бумтан болтлоо баяжсан шүүгч прокуроруд үхэхдээ авсандаа мѳнгѳѳ авч орож чадахгүйгээс хойш ѳѳрсдѳѳ ингээд явцгаачихвал монголын шүүх цэвэрших байх
ЗА ДАА ЯПОН СОЛОНГОС ХЯТАД ЗЭРЭГ ОРНУУДАД ѲНДѲР ДЭЭД АЛБАН ТУШААЛТАНУУД ГОЛДУУ АВИЛГЫН ХЭРЭГ НЬ ИЛЭРЭНГҮҮТ Л АМИА ХОРОЛДОГ ЯВДАЛ БИШГҮЙ Л БАЙДАГ , ТҮҮНТЙ НЭГ ЖИШЭЭ БОЛЖ БАЙХЫГ ҮГҮЙСГЭХ АРГАГҮЙ !!!
Ам нээж амжихаас нь өмнө аваачиж хориод алсан байхоо гавьяат болтлоо насаараа ажилласан хүн амиа хоролтлоо сул дорой нэгэн биш байж таарна бас өрөө болгоныг камераар хараад сууж байдөг 35 хүний нэгнийхэн ч хараанд өртөхөөргүй тийм хурдан байна гэж юу байсийн хоолойгоороо боомилсон гээд бгаа левчикийг хурааж авдаг гэсэн биз дээ их том хэргийн төлөө алуулаа биз дээ ум мани бадмэ хум
Ам нээж амжихаас нь өмнө аваачиж хориод алсан байхоо гавьяат болтлоо насаараа ажилласан хүн амиа хоролтлоо сул дорой нэгэн биш байж таарна бас өрөө болгоныг камераар хараад сууж байдөг 35 хүний нэгнийхэн ч хараанд өртөхөөргүй тийм хурдан байна гэж юу байсийн хоолойгоороо боомилсон гээд бгаа левчикийг хурааж авдаг гэсэн биз дээ их том хэргийн төлөө алуулаа биз дээ ум мани бадмэ хум
Buh shuugchid humuudiig daramtalj hahuuli avdag biz de bugdiig ni sain shalgah heregtei bugd avilgald idegdsen humuus biz
Амиа хорлохгуй гээд яахав ял авах нь тодорхой
олон хүний нус нулмасыг үзсэн авгай байхдаа чаваас,,,,,хараал гэдэг үнэн байдаг байхдаа??? нүгэл нүдээрэй гэж энэ дээ????
Байнгын хяналт тавьна гэж хаа ч тийм ойлголт бас боломж ч байдаггүй. . Тодорхой цаг хугацааны боломжит давтамжтай хяналт гэж л байдаг. Эсвэл нүдээ анивчих ч сиймхийгүй хорих хугацаа нь дуустал хяналт тавих болж байна у у. Наад хянагч нар чинь бас хүн юм байгаа биз дээ. Дамдинцэрэн даргаа. Үгээ олж яримаар юм шигээ
Цусаараа 3 гэрээслэл бичсэн гэх гээд байна уу?Ялтангуудаасаа ч аймаар гэмт хэрэг үйлдэж чадах хүмүүс юм биш үү
Terbymtan shvvgch nar bvgd boogood vxeesei gadni noloogui gj .yls xarin xorongiign xyraax xeregtei
Zaza ene ch jujig bna da magadgui amia horloogui bas gereeslel ch baihgui l baih
mongoliin shuuh zasaglal yaj ylzarsni jishee ene abgain uhel shuu yagaad geheer ajilalj baisan kampanaasaa mash ih mongni hahuuli absan kampaniig chni butsaaj abch ogno gej mash ih shuu tegeed abch chadahgui baidald orhoorno nogoo humuusni buh umiig chni il bolgno gej daramtalsan tegeed ooriigoo horloj bna da huuhedni hahuul absniini medej baigaa shuu naad abgai chni huuhedee hurtel shuuhed shahchihsan baidag estoi nobsh umaa erthen uhsni deer de iim hunii unergui eh ornoo hujaad zarah ajild orj baidag sain shalga mash tom um garna shuu huuhediini shuuhees zailuul
Shuuh ch ter emnelegch ter ogch bga hariult ni dandaal hariutslaga aldsan bh magdlaltai gj bhin hariutslagig aldahgui bh ystoi bizdee tegj chadahgui bol chaddagt ni ajilaa ogoh heregtei shdee
Ter olon ter bymaa idej chadahgyi yheh ym absandaa abj vbsan yy yhaar asch hymyysee
21.40 д амиа алдсан юм бол ар гэрт нь яагаад хэлээгүй нуугаад байсан юм бол энэ бол амиа хорлолт биш
Одоо Дамдинсүрэн хурандаа гуай болих хэрэгтэй өмнө ч гэсэн хариуцлагагүй хандаж байсан НШГ дарга байхдаа төлбөр төлөгч нарын мөнгийг хугацаанд өгөхгүй банктай хуйвалдаж хэдэн зуун саяаар тухай үё үёийн ШШГЁГ ын дарга нартайгаа нийлэж идэж ашиглаж байсныг тэнд ажиллаж байгаа шийдвэр гүйцэтгэгч.ня бо жижиг хурган дарга нар бүгд л мэддэг болов ч зарим ахлах рийдвэр гүйцэтгэгч ня бо тэгээд юм хэлж чадахгүй бүр заримтай эр эм холбоотой болж дэд хурандаагаас хурандаа болтол дэвшин хөдөө орон нутагт алба.газрын дарга болсон байдгийг их албан хаагч нар мэддэг.Эцэг нь генерал хүн байдаг гэсэн .
ҮРУДМААРАА ИХ ЗУСАЛЧДЭЭ ИХ ХЭМЖЭЭНИЙ ГЭЭД БГАА
но байсан болоод л амиа хорлоо биз,насаараа шүүгч хийсэн хүн мэдэж л байгаа,сул амиа хорлохгүй,үр удмаараа муухай ажил хийж байж дээ,хүүхэд нь бас шалгагдаж буй юм бна
Ер нь ШҮҮХ,ЦАГДАА,ПРОКУРОР,ШШГГ-Т АЖИЛЛАЖ БАЙГААД ТЭТГЭВЭРТ ГАРСАН ХҮМҮҮСИЙГ ӨМГӨӨЛӨЛ ХИЙХИЙГ НЬ ХОРИХ ХЭРЭГТЭЙ.ӨМГӨӨЛӨГЧ БОЛ БИЕЭЭ ДААСАН АЖИЛ ТУЛ МЭРГЭШҮҮЛЖ Л СУРГАХ ХЭРЭГТЭЙ
Энэ 461-р анги чинь уудниихээ 5 км/ц гэсэн тэмдгииг жаахан аятаихан зурж болоогуим баихдаа