Брэд Питтийн охин Шайло биеэ эрэгтэй хүүхэд шиг авч явдаг билээ. Түүний стиль дүүд нь ч нөлөөлсөн байсан билээ. Тэгвэл 43 настай Анжелина Жоли саяхан 15 настай хүү Пакс, 10 настай охин Вивьен нартайгаа дэлгүүр хэсч яваад гэрэл зурагчдын дуранд өртжээ. Уг зургаас харахад Брэд Питтийн бага охин эрэгтэй хувцас өмсөхөө больсон байна. Вивьен эргээд эмэгтэй стильтэй болж байгааг Жолигийн фэнүүд ч анзаарах болжээ. Харин Шайло эрэгтэй стильтэй хэвээрээ байгаа аж. Анжелина Жоли ч түүний өөрийнх нь сонголтыг хорихгүй гэж байсан юм.
Жоли хүүхдүүдтэйгээ хамт амттан идэн явж байжээ. Тэрбээр маш их турж, анорекси өвчтэй болсон гэгдэж байсан бол сүүлийн үед эрүүл саруул харагдах болсон билээ.
Сэтгэгдэл ( 0 )