Дерипаска АНУ-ын сангийн яамыг шүүхэд өгчээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 16

ОХУ-ын бизнесмен Олег Дерипаска АНУ-ын сангийн яам болон сангийн сайд Стивен Мнучинийг шүүхэд өгчээ. Оросын тэрбумтан түүний эсрэг тавьсан хориг арга хэмжээг цуцлахыг шаардаж байгаа юм.

 

Нэхэмжлэлдээ Дерипаска АНУ-ын сангийн яамыг 2018 оны дөрөвдүгээр сард түүний эсрэг тавьсан хоригийг цуцлах, Кремлийн гэх жагсаалтаас түүний нэрийг хасах мөн түүнийг “олигарх” гэж цоллохыг зогсоох шийдвэр гаргахыг шүүхээс шаарджээ.

 

АНУ-ын засгийн газар худал хуурмаг хов жив, гүтгэлэгт үндэслэн түүнийг буруутгаж байна гэж тэрбээр үзэж байна. Тэрбээр өөрийгөө АНУ-ын улс төрийн дотоод зөрчлийн “сүүлчийн золиос” болж байна гээд түүний эсрэг тавьсан хоригийг шударга бус, хууль бус гэжээ.

 

Түүний эсрэг тавьсан хориг арга хэмжээний улмаас түүний хөрөнгө 7.5 тэрбум ам.доллараар буурсан гэж Дерипаска онцолжээ. АНУ-ын хориг арга хэмжээнд орохоос эмээсэн банк, компаниуд түүнтэй байгуулсан гэрээ, хэлэлцээрээ цуцалсан байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.182.126) 2019 оны 03 сарын 17

ene muu uxej baisan bizda oros shudargaar bayajsan yum boluu daa deerm mafiin tolgoilogch l baisan baix ur undseeree uxej dald orooroi

0  |  0
Top