БЗД-ийн дахин сонгууль үргэлжилж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 23

Баянзүрх дүүргийн 10 болон 19 дүгээр хороонд өнөөдөр /2019.03.23/ Иргэдийн хурлын дахин сонгууль болно. Дахин сонгуулийн санал хураалт 07.00 цагт эхэлж, 22.00 цаг хүртэл үргэлжлэх юм.

Дахин сонгуульд Монгол ардын нам, Бүгд найрамдах нам, Монголын Ногоон нам, Монгол консерватив нам болон дөрвөн бие даан нэр дэвшигч өрсөлдөж байна. БЗД-ийн 10, 19 дүгээр хороод нь 13 мянган сонгуулийн насны иргэнтэй бөгөөд сонгогчдын ирц хүрсэн тохиолдолд өнөөдөртөө ялагчийг тодруулах боломжтой болохыг БЗД-ийн Сонгуулийн хорооноос мэдэгдээд байгаа юм.

Харин сонгуулийн санал авах байр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны Иргэний танхим, 142 дугаар сургуулийн байр, 19 дүгээр хорооны Иргэний танхим, 136 дугаар сургууль,  Газарчин дээд сургуулийн байранд байрлаж байна.

Дашрамд дурдахад, 2016 оны аравдугаар сард болсон орон нутгийн сонгуулиар БЗД-ийн 10, 19 дүгээр тойргийн сонгогчдын саналыг татах зорилгоор АН-ын нэр дэвшигчид мөнгө тараасан гэдэг үндэслэлээр дүүргийн Сонгуулийн хорооноос тус намын нэр дэвшигчдийн нэрийг нь татан, дахин сонгууль явуулах тогтоол гаргасан байдаг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top