ОХУ бензиний үнээ нэмэхгүй

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 27

Оросын Засгийн газраас 2018 оны 10-р сард нефтийн компаниудтай хэлэлцээ хийж, бензиний үнийг нэмэхгүй, 2018 оны 6-р сарын түвшинд барих талаар тохиролцоонд хүрсэн билээ. Ерөнхий сайд Дмитрий Медведев бензиний үнийг нэмэх ёсгүй гэж анхааруулаад нефтийн компаниуд эсэргүүцсэн тохиолдолд нефть, нефтийн бүтээгдхүүнийг гадаадад экспортлоход нэмэлт татвар төлдөг болгох тушаал гаргана гэж мэдэгдэж байсан. ОХУ-ын Засгийн газар, нефтийн компаниудын энэхүү гэрээ 2018 оны 11-р сарын 1-нээс 2019 оны 3-р сарын 31 хүртэл үйлчилсэн.

Энэ гэрээг 7-р сарын 1 хүртэл сунгахаар саяхан тохиролцсон байна. Уулзалтад ОХУ-ын Эрчим хүчний яамны сайд  Александр Новак болон түлш, эрчим хүч хариуцсан Шадар сайд Дмитрий Козак болон 11 том нефтийн компанийн удирдагчид, Монополийн эсрэг төвийн ажилтнууд оролцжээ. Нефтийн компаниуд дотоодод худалдаалагдах бензиний үнийг 5000 рублиэр буулгаж, тонн нь 51 мянган рубль, дизель түлшний үнийг 4000 рублиэр хямдруулж, тонн нь 46 мянган рубль байх тохиролцоонд хүрсэн байна. Гэхдээ Засгийн газраас дахин шатахууны үнийг барих гэрээ байгуулахгүй гэдгээ амалсан байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
манайх үнээ буулга(103.111.68.3) 2019 оны 03 сарын 27

Дэлхийн зах зээл дээр нефьтийн үнэ буусан байгаа

0  |  0
Top