Кыргызстанд В.Путинг боорцгоор дайлж, хүлэг морь, анч нохой бэлэглэлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 29

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын 28-нд Кыргызстан улсад ажлын айлчлал хийлээ.

Онгоцноос буун ирсэн эрхэм Ерөнхийлөгчийг Кыргызстаны Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков угтан авлаа.

Үндэсний хувцастай бүсгүйчүүд идээний дээдээ барин угтсан. Боорсок хэмээн нэрлэгдэх бөгөөд монголоор бол боорцог. Боорцгийг казах хэлээр бауырсақ, башкираар бауырһаҡ, сибирьт пауырсаҡ, буриадаар боорсог, халимаг хэлээр боорцок, ногай хэлээр бавырсак, татараар бавырсак, тувагаар боорзак, тажик хэлэнд буғурсоқ, орзуқ, узбэкт boʻgʻirsoq, бўғирсоқ, уйгар хэлээр боғу(р)сак, алтайд боорсок гэж нэрлэдэг байна.

Хүндэт зочиндоо Кыргызстан улс Орлов үүлдрийн хатирч морь, киргиз тайга нохой бэлэглэжээ.

Айлчлалын албан ёсны талыг цухас дурдахад хоёр улс нийт 17 гэрээ байгуулсан.

ОХУ-ын армийн түрээсэлж байгаа агаарын цэргийн “Кант” баазын түрээсийн хэмжээг нэмэгдүүлэхээр тохиролцжээ.

ОХУ-аас тус улсад 30 сая ам.долларын буцалтгүй тусламж олгоно. Саяхан Орос Кыргызстаны 240 сая ам.долларын өрийг хүчингүй болгосон билээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
uka(66.181.161.125) 2019 оны 03 сарын 29

Turiin 3 undrlug duu bayrllaa....

0  |  0
rossiya(182.160.0.182) 2019 оны 03 сарын 29

putin mundag

1  |  0
Зочин.(66.181.161.76) 2019 оны 03 сарын 29

Хоолны нэр хүртэл адил. Эсгий туурагатан шүү дээ.

0  |  0
Top