Канадын эрх баригчид Оросын нисэх онгоцууд Венесуэлд очсонд сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлсэн байна. Мөн Венесуэлд бүс нутгийн аюулгүй байдалд аюул учруулах цэргийн хүчнийг байршуулахыг эсэргүүцжээ.
Канадын Гадаад хэргийн яамнаас “Венесуэлд ардчиллыг сэргээхийн тулд асуудлыг энх тайван замаар зохицуулахыг уриалж байна. Оросын цэргийн нисэх онгоцууд энэ улсад ирээд байгаад бид ихээхэн санаа зовниж байна” гэж мэдэгджээ.
ОХУ-ын “Ан-124”, “Ил-62” нисэх онгоцууд энэ сарын 23-нд Каракас хотод очсон билээ.
Канадын Гадаад хэргийн яам түүнчлэн Венесуэлийн Засгийн газар Үндэсний ассамблейн тэргүүн Хуан Гуайдог тус улсын төрийн албан тушаалд ажиллахыг 15 жилийн турш хориглосныг шүүмжилжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Orsuusaad aidag heden on be kanaguug novsh
Канад бол манай хэллэгээр амеркийн бөгсний алчуур