Динардын тунхаглалд гарын үсэг зурав

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 08

“Их 7”-гийн орнуудын Гадаад хэргийн сайд нар Францын Динард хотод хоёр өдрийн уулзалт хийлээ. Европын холбоо, АНУ, Канад, Франц, Герман, Итали, Япон болон Их Британийн төлөөлөгч нар олон улсад тулгамдаж байгаа асуудлуудын талаар санал бодлоо солилцож, хамтарсан тунхаглалд гарын үсэг зуржээ.

Динардын тунхаглал гэх уг баримт бичигт БНХАУ-д худалдааны чөлөөтэй, нээлттэй, олон улсын дүрэм журамд суурилсан тогтолцоонд оролцохыг уриалсан бол БНАСАУ-д хандан цөмийн зэвсгээс ангижрахыг уриалжээ. Түүнчлэн Ливийн хурцадмал байдлын талаар хэлэлцсэн байна.

Мөн Франц, Япон, Герман, Канад улс худалдааны олон талт бодлогыг хамгаалах холбоо байгуулжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top