АНУ-ын жүжигчин Том Хэнксийн тоглосон “Терминал” киног үзээгүй хүн байхгүй биз ээ. Зүүн Европоос АНУ-г зорин ниссэн нэгэн эрийг онгоцонд байх хугацаанд эх оронд нь төрийн эргэлт гарч, паспорт нь хүчингүй болдог. Ингээд тэр онгоцны буудал дээр хоног төөрүүлэх, бүр амьдрахаас өөр аргагүй болдог билээ. Тэгвэл яг ийм үйл явдал Кыргызстаны “Манас” нисэх буудалд одоо өрнөж байна. Тус нисэх буудлын транзит танхимд Норвеги явах зорилготой нэгэн киргиз залуу 3 сар амьдарч байна. Гэхдээ Том Хэнксийн баатраас ялгаатай нь тэр өөрийн хүсэлтээр амьдарч байгаа юм. Учир нь тэр ямар ч улсын иргэншилгүй.
“Манас”-д амьдарч байгаа 34 настай залууг Арлен Хадаа гэдэг. 2019 оны нэгдүгээр сарын 19-нөөс тэнд “суурьшсан” хүн. Нэрнээс нь та анзаарсан байх. Хадаа бол монгол цустай. Тэр “иргэншилгүй” гэсэн албан бичиг баримт бүрдүүлэн, "Шереметьево" нисэх буудалд очиж, тэндээсээ Европ гарах бодолтой байжээ. Гэвч түүнийг Орост нэвтрүүлсэнгүй, буцаагаад Кыргызстанд аваад иржээ.
“Би нисэх буудлын транзит танхимаас гарахаас татгалзсан. Хэрэв буудлаас гарах л юм бол дахин хил давж чадахгүй гэдгээ мэдэж байсан. Хилчид, цагдаа нар намайг эндээс хүчээр гаргах эрх байхгүй” гэж Хадаа орон нутгийн сэтгүүлчдэд ярьсан байна.
Нисэх буудлын хэвлэлийн албанаас мэдээлснээр Хадаа Кыргызстанд иргэншилгүй ч аж төрөх эрхийн бичгээ санаатайгаар устгасан тул нисэх буудлаас гарах аргагүй болсон гэнэ. Яагаад гэвэл тэр Кыргызстанд аж төрөх хүсэлгүй, эхнэр хүүхэд нь амьдарч байгаа Норвегид очихыг хүсч байна. Харин Норвеги улс түүнийг хүлээж авахгүй байгаа.
Арлен Хадаагийн түүх намтар тун ээдрээтэй. Тэр Кыргызстанд төрж өссөн. Гэхдээ ЗХУ задран унасны дараа энэ улсын иргэншил авч чадаагүй. Тиймээс боловсрол эзэмшиж чадаагүй гэнэ. Учир нь түүний аав монгол, ээж узбек хүн. Алс тэртээ социализмийн үед буюу 1982 онд Бишкек дэх Фрунзегийн нэрэмжит цэргийн сургуульд суралцахаар Хадаа Эрдэнэцогт хэмээх монгол залуу очжээ. Тэнд узбек бүсгүйтэй танилцаж, Арлен хэмээх хүүтэй болжээ. 1985 онд аав нь цэргийн албаа орхиж, гэрбүлээрээ Ташкентад очсон байна. Тэнд тэд гэрлэлтээ батлуулж, дахин нэг хүүтэй боллоо. Аз жаргалтай сайхан амьдарч байсан ч Эрдэнэцогт 1993 онд Монголдоо харихаар шийджээ. Харин Улаанбаатар эхнэрт нь таалагдсангүй. Ингээд эхнэр нь хүүхдүүдээ аваад Кыргызстандаа харьж, харин аав нь жилийн дараа араас нь очно гээд үлдсэн ч ирээгүй байна. Арлен дүү Зулайтайгаа хамт телевизийн “Жди меня” нэвтрүүлэгт хүсэлт гаргаж байж, 2007 онд аавтайгаа уулзаж байжээ.
Үүгээр Хадаагийн амьдралын ээдрээ дууссангүй. 2007 онд тэд гэрбүлээрээ Кыргызстаны иргэний хуурамч паспорт худалдан авчээ.
"Аргагүй болоод л авсан юм. Миний дүү, ээж тэр баримтаар Норвегид цагаачлан, одоо Норвегийн иргэн болцгоосон. 2010 онд би хойноос нь очсон. Гэтэл 6 жилийн дараа намайг эхнэр хүүхдийн минь хамт Норвегиос гарган, Кыргызстанд хүлээлгэн өгсөн. Бишкект ирэнгүүт Норвегийн засгийн газраас эхнэр хүүхдийг минь буцаан татан аваад харин намайг үлдээсэн” гэж Хадаа ярьсан.
Кыргызстанд хуурамч паспортны хэргээр байцаасан ч удалгүй түүний хэргийг хаасан байна. Арлен дахин иргэншил авах гэж оролдсон ч өгсөнгүй. Эцэст нь өрөвдөөд иргэншилгүй ч амьдрах эрх олгожээ. Энэ бичгээр тэр Европ гарах гэж оролдоод чадаагүй байна.
Гэрийнхэнтэйгээ яаж уулзах, учрахаа тэр мэдэхгүй байна. Нисэх буудлаас гарвал дахин хил давах өнгөрнө. Ингээд тэр Норвегийн Засгийн газраас өөрийг нь өршөөх болов уу гэсэн найдлагаар л нисэх буудалд амьдарч байгаа аж. Зорчигчид заримдаа түүнд хоол өгнө, бага зэрэг мөнгө өгөх ч хүн бий. Гэрийнхнээсээ шилжүүлсэн мөнгөөр ер нь амьдарч байгаа гэхэд болно. Нисэх буудлын ажилтнууд түүнд хөнжил өгсөн. Хилчид заримдаа дэлгүүр дагуулж явна.
“Тусч сайн хүмүүс байгаад их баярладаг. Сандал дээр унтаад, 00-ийн өрөөнд нүүр гараа угаадаг. Хувцсаа тайлаад орон дээр унтахсан гэж их бодогддог. “Терминал” кинотой анх харахад адилхан мэт санагдавч огт өөр түүх” Хадаа
Сэтгэгдэл ( 21 )
Амьдрал бас л хатуу байна даа.
End aaviig n buruutgaad bh yum aav n yamar buruutai yum be mgl hun eh orondoo hariya ged ehner huuhdee daguulaad irhed ehner gh hund n taalagdahgui huuhduudee avaad salaad yavsan bn shd tgd ch ene zaluu ch gsn turj ussun gazraa golood uur tiishee durvej bgaa yum bishuu ih zantai har zolig ve tgd mgl tsustai gechihjee
End aaviig n buruutgaad bh yum aav n yamar buruutai yum be mgl hun eh orondoo hariya ged ehner huuhdee daguulaad irhed ehner gh hund n taalagdahgui huuhduudee avaad salaad yavsan bn shd tgd ch ene zaluu ch gsn turj ussun gazraa golood uur tiishee durvej bgaa yum bishuu ih zantai har zolig ve tgd mgl tsustai gechihjee
Монголыг голсон хүний хүнд юу гэж иргэншил өгдийн...Хаа яваа тэнүүлчинд гуйж өгдөг Монголын иргэншил юмуу...Монголыг голсны харгай үр хүүхдэд нь тусаж байгаа нь тэр...Онгоцны буудал дээр илүү сайхан амьдарч байгаа биз..
Тэнэг юмуу ээжид нь монгол таалагдаагүй гээд хүүхдээ аваад явсан гээд байхад аавруу нь дайраад байх юм
Монголын иргэн болж хаясан аавд ирсэнээс гэр бүлдээ очих нь зөв. НОРВEГИ улс ивээлдээ авах байхаа. Олон улсын хүний эрхийн байгууллага анхаарах байх. Зовсоны эцэст жаргана. Монголд хэл мэдэхгүй ганцаараа ирээд юунд яаж амьдрах баталгаа байхгүй. Тэр аавын оронцог харж байгаа байх. Хамт сурч байсан таньдаг нөхөд нь харж байгаа. Үрээ хаяхаар ийм л байдаг
Хадаа ааваа хүүгээ аваачээ
nutagtaa iree
Арчаагүй ааваас болж аль аль талд тив дэлхийгээр нэг зовж бна шд.
Mongol hun mongoliin irgenshil ogmoor yum daa . Jdi menyAgaar harj bsan Ter aaw Erdenetsogt ni hootsoldmoor yum eej ni huu maani ali cn ulsiin irgenshilgyi bolcnihloo gej bsan Mongoliin irgen bolood tsaash ucniraa olno biz Aaw talaa dagawal mongol hun shuu dee
Тэр нэвтрүүлэгийг санаж бна.Гүрэн Монголдоо хүрээд ирээ хүү минь
Хачин юм. Үе уламжлан золгүй тавьлан давтагдаж байна.
Аав их муу хүн ба даа Арчаагүй новш
Монголд ир дээ хүү минь. Чамд эх орон бий.
Газар даахгүй гэх биш дээ тэр Норвегийн засаг захиргаа нь авчихад яадаг байнаа. Эхнэр хүүхдийг нь авсан байж. Тэртэй тэргүй цагаач даар дүүрэн орон байж
Zov sanaa baina shuu 2 huuhdiinhee 1 ch gesen avah heregtei ch dee
Монголд ирж Монголын иргэн болдоо. Аав нь хүсэлт гаргаж батлан дааж авах хэрэгтэй. Тэгээд эхнэр хүүхдээ Монголд авч ирээд амьдар