Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Батмөнхийн Батцэцэг тэргүүтэй манай ГХЯ-ны төлөөлөгчид Узбекистан улсад айлчилж байна.
Маргааш /2019.04.10/ Ташкент хотноо Монгол, Узбекистан улсуудын ГХЯ хоорондын гэрээ хэлэлцээ явагдах юм.
“Мөн Монголын төлөөлөгчид Хөрөнгө оруулалт болон ХААЯ, Гадаад худалдааны яам, Аялал жуулчлалын газар, ХАҮТ-д зочилно” гэж Узбекистаны ГХЯ-наас мэдээллээ. Дараа нь манай төлөөлөгчид Тажикистан улсад энэ сарын 13-16-нд ажиллах юм.
Сэтгэгдэл ( 0 )