БЗД-ийн удирдлагуудыг шалгуулахаар прокурорын байгууллагад хандав

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 10

Баянзүрх дүүрэгт Нийслэлийн аудитын газраас хийсэн шалгалтаар 2015 онд 1.5 тэрбум, 2016 онд 5.1 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн байна. Мөн 2017 оны эхний найман сард төсвөө огт батлалгүй, дур зоргоороо хяналтгүйгээр захиран зарцуулсан зэрэг олон зөрчил илрээд байгааг тус дүүргийн дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Дэмбэрэл, Г.Хонгор, А.Баяр нар өнөөдөр /2019.04.10/ сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ИТХ-ын төлөөлөгчид БЗД-т сүүлийн долоон жил төсвийн хууль зөрчиж, төсвийн сахилга бат алдагдуулсан хүмүүс БЗД-ийн Тамгын газрын үүдэнд эсэргүүцлийн жагсаал хийж, дүүргийн үйл ажиллагааг гацааж байгааг хэлсэн юм. Тиймээс Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханд хандан санхүүгийн хариуцлага алдсан БЗД-ийн өнөөгийн удирдлагуудыг хууль журмын дагуу шалгаж, иргэдийн алдагдсан эрхийг сэргээж өгөхийг хүсч байлаа.

БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч Б.Дэмбэрэл “Сүүлийн үед БЗД-ийн ажил зогссон. Дүүргийн Тамгын газрын барилга руу нэвтэрч орох боломжгүй болсон. Энэ бүхний цаана төсвийн сахилга бат алдсан, олон иргэдийн сайхан амьдрах боломжийг хулгайлсан хүмүүс байгаа” гэсэн бол ИТХ-ын төлөөлөгч Г.Хонгор “Дүүргийн хэмжээнд иргэдэд нэн шаардлагатай төслүүдийг хэрэгжүүлэхгүй сахилга батгүй ажиллаж ирсэн нь хүмүүс өнөөдрийн дүүргийн засаглалын хямралыг бий болгоод байна. Хууль хяналтын байгууллага төсвийн хөрөнгийг үр дүнгүй зарцуулсан хүмүүсийг шалгах ёстой” гэсэн юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
саранчимэг(43.243.160.18) 2019 оны 04 сарын 10

дотоод аудпитын дарга нь ажилтантайгаа хуйвалдаж нийгмийн асуудлаа шийдвэрлэж бна нэрээр төсвийн мөнгийг хувааж авч бна шүү дээ тэгээд хуваасан байцаагч нь одоо Байгаль орчны яаманд дэвшээд явсан байгаа шүү шалгах л хэрэгтэй

0  |  0
саранчимэг(43.243.160.18) 2019 оны 04 сарын 10

наранчимэг байхдаа аудитын хүнийг аргалж байсан одоо өнгөрсөн шүү наранчимэг тэр нийслэлийн аудитын дүүрэг хариуцсан залууг одоо хажуудаа дэвшүүлэн ажилд авсан байгаа даа

0  |  0
саранчимэг(43.243.160.18) 2019 оны 04 сарын 10

Сүүлийн үед намчирхаад ажил явахгүй бгаа нь үнэн Дотоод аудитын албаны улсын байцаагч нь хүртэл даргатайгаа хуйвалдан төсвийн мөнгийг залилан хуурамч баримтаар мөнгбө гарган авсан одоо Байгаль орчны яаманд шилжсэн шүү дээ

0  |  0
Top