Монголын 4 иргэн мөнгө угаасан хэргээр шалгагдаж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 04 сарын 11

Одоогоос гурван жилийн өмнө буюу 2016 онд International Consortium of Investigative Journalists /ICIJ/ буюу Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооноос улс орнуудын төрийн өндөр албан тушаалтнууд болон дэлхийн алдартай хүмүүсийн оффшор компанитай холбоотой 11.5 сая баримтыг олон нийтэд дэлгэсэн байдаг. 

Эдгээр баримт нь оффшор бүсэд компани байгуулах, данс нээхэд хуулийн үйлчилгээ үзүүлдэг “Mossack Fonseca” хэмээх Панамын компаниас алдагдсан баримтууд байсан бөгөөд энэ нь 1977-2015 оныг хүртэлх хугацааны буюу 40 гаруй жилийн мэдээллийн архив багтсан юм. ОХУ, БНХАУ, АНУ, Англиас эхлээд Монгол Улсын төрийн өндөр албан тушаалтнууд болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүдийн оффшор дансны тухай мэдээлэл ч багтсан байв.

Улмаар эдгээр баримт бичгийг дэлгэснээс хойш 23 улс татвараа нөхөн төлүүлж, 82 улс орон мэдээллийн мөрөөр мөрдөн байцаалт явуулсан бол 16 улс санхүүгийн системээ шинэчлэх ажлыг эхлүүлжээ. Гэвч манай улс санхүү, хуулийн системээ шинэчлэх нь битгий хэл тэдэнд хариуцлага тооцох эрх зүйн орчин дутмаг байгаа талаар албаныхан хэлж байна.

Санхүүгийн буюу авлига албан тушаалын гэмт хэрэг нь маш олон холбогдогч, зуучлагчтай байдаг бөгөөд эдгээрийг мөрдөн шалгах чиглэлд Монгол Улсын хэмжээнд ердөө 35 мөрдөгч ажилладаг.

Тэд дуулиант авлигын хэргүүдийг үйл баримтаар нотолж тогтоосон ч манай улсын эрүүгийн хуулийн хийдэлтэй заалт, албан тушаалтнуудын оруулсан хуулийн өөрчлөлт зэргээс үүдээд “Цагаан захтай гэмт хэрэгтнүүд” хариуцлагаас гадуур өнгөрсөөр байгаа аж. Ялангуяа үндэстэн дамнасан санхүүгийн хэрэг буюу офф­шор данстай холбоотой хэргүүдийг мөрдөн шалгахад бие даасан хуулиар зохицуулах шаардлагатай байдаг. Оффшор бүсэд хадгалагдаж байгаа мөнгө нь хууль бусаар олсон мөнгө байх магадлал хамгийн өндөр бөгөөд өнөөдрийн байдлаар мөнгө угааж байж болзошгүй дөрвөн хэрэг дээр Авлигатай тэмцэх газар, гадаад улсын хуулийн байгууллагатай хамтарсан Ажлын хэсэгт шалгалт явуулж байна.

Улмаар сүүлийн гурван жилийн хугацаанд АТГ-аас 13 улсад 25 хүсэлт явуулаад байгаагаас хамгийн сүүлд Сангийн сайд асан С.Баярцогтын дансны хуулгыг Гадаад харилцааны яамаар дамжуулан Нийслэлийн прокурорын газраас хүргүүлээд байгаа. Зарим эх сурвалжийн мэдээлж байгааг дээрх дөрвөн хэргийн дотоод дахь мөрдөн байцаалт дуусах шатандаа оржээ. Тэгвэл оффшор бүсэд хадгалагдаж байгаа сэжигтнүүдийн мөнгө нь монголоос гаралтай хууль бус мөнгө болох нь тогтоогдоод байгаа аж.

Дэлгэрэнгүйг "ӨГЛӨӨНИЙ СОНИН"-оос унших боломжтой!

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
шаабар(112.72.2.62) 2019 оны 04 сарын 12

Нэгэн сайхан буурай тэнгэрийн орноо үдүүлж буй өдөр Баярцогт болон түүний гэр бүлийнхэнд гүэ эмгэнэл илэрхийлье. Зурсан зургийн дагуу хойт төрөлдөө эрдэм номтой сайн хүү болон эргэж төрөх болтугай Сангажав буурай . Тэнгэр ивээг.

0  |  0
Jargal(202.9.44.138) 2019 оны 04 сарын 11

Bayartsogtod yutaa ch gun emgenel ilerhiilie aaviigaa ldah yamar hetsuu baidgiig bi medne ee tsag ni bolohoor buh unen ni garch ireh bailgui dee

0  |  0
оюун(103.9.90.98) 2019 оны 04 сарын 11

Баяр, Баярцогт Сү Батболд Цогтбатар гэх мэт монголын баялгыг худалдаад хахууль авсан мөнгөө оффшорт хадгалсан хүмүүсийг яаралтай шалгаж хөрөнгийг хураагаач

0  |  0
ЧАДАХ УУ(66.181.178.17) 2019 оны 04 сарын 11

ХӨРӨНГӨ ХУРААХ ТУХАЙ, ДАХИН ТӨРИЙН АЛЬ Ч АЛБАНД ЭРГЭЖ ОРОХГҮЙ БОЛГОХ ТУХАЙ, АЛЬ Ч ШАТНЫ СОНГУУЛЬД НЭР ДЭВШИХ ЭРХГҮЙ БОЛГОХ ТУХАЙ, УЛСАД УЧРУУЛЁАН ХОХИРЛЫГ БАРАГДУУЛСНЫ ДАРАА ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ БОЛГОХ ТУХАЙ ХУУЛИУДЫГ БАТАЛЖ . ХЭРЭГЖҮҮЛЖ ЧАДАХ УУ

0  |  0
аа(112.72.2.206) 2019 оны 04 сарын 11

нөгөө гурвыг зарла

2  |  0
аа(112.72.2.206) 2019 оны 04 сарын 11

нөгөө гурвыг зарла

0  |  0
Top