Ташкент - Улаанбаатарын хооронд шууд нислэг хийх санал тавьжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 11

Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Батмөнхийн Батцэцэг тэргүүтэй манай ГХЯ-ны төлөөлөгчид энэ сарын 10-11-нд Узбекистан улсад ажлын айлчлал хийлээ.

“Монголын талаас Ташкент - Улаанбаатарын хооронд шууд нислэг хийх боломжийг судлах санал тавьсан. Мөн шинжлэх ухаан, соёл, спортын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар ярилцлаа. Хэлэлцээрт Узбекистаны талаас ГХЯ-ны дэд сайд Дилшод Ахатов оролцлоо. Монголын иргэд манай улсад 30 хоног визгүй зорчих журамтай. Тиймээс шууд нислэгтэй болсноор Монголын жуулчид нэмэгдэх болно” гэж Узбекистаны Гадаад хэргийн яамнаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top