ЗАСГИЙН ГАЗАР “ТӨМӨРТЭЙН ХҮДЭР” ХООРОНД ҮҮССЭН МАРГААН
Нийгэм, улс төрийн энэ ороо бусгаа цагт ихэс дээдсийн мөнгө олдог арга нь улам бүр нарийсч, бүр ч аюултай болж байна уу гэх хардлага энэ үйл явдлыг уншаад хэнд ч төрөх байх. Олон улсын зах зээл дээр хоёр улсын болон ААН-ийн дунд өрийн асуудлыг зуулчлан дундаас нь мөнгө авдаг компаниуд байдаг бөгөөд үүнийг овжин ашигладаг хүмүүс ч манайд байдаг бололтой. Хардахын шалтгаан олон байгаа бөгөөд түүнээс саяхны нэгэн түүхийг дурдая. Манай улсын Засгийн газар “Төмөртэйн хүдэр” компанийн Хятадын хөрөнгө оруулагчидтай 1991 онд гэрээ байгуулж, 2006 онд цуцалсан байдаг. Учир нь “Төмөртэйн хүдэр” компани нь улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын зардлыг төсөвт төлөөгүй, байгаль орчныг нөхөн сэргээх арга хэмжээ аваагүй. Үүгээр ч зогсохгүй хууль зөрчиж “Хустайн ерөө” компанийн талбайд тэсэлгээ хийсэн, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайланд төмрийн хүдрийг баяжуулна гэж заасан ч түүхийгээр нь экспортолсон зэрэг Ашигт малтмалын тухай хуулийн олон заалтыг зөрчсөн учраас гэрээ цуцлагджээ. Тиймээс БНХАУ-ын хөрөнгө оруулагчид манай улсаас бодит хөрөнгө оруулалт 60 сая ам.доллар нэхэмжилэн олон улсын Арбитрын шүүхэд хандсан байдаг.
Харъяалал тогтоох шүүх хурлын баг бүрэлдэхүүн
“Төмөртэйн хүдэр”-ийн асуудлаар Монгол Улс 2015 оны долдугаар сард Олон улсын шүүхэд дуудагдав. Гэхдээ энэ шүүх хурал нь шууд асуудлыг нэг тийш болгох бус харъяалал тогтоох байсан гэдгийг дурдах хэрэгтэй. Хөрөнгө оруулагчид гэрээ цуцалсантай холбогдуулан анх манай Засгийн газраас 60 сая ам.доллар нэхэмжилсэн боловч АНУ-д очиход 440 сая ам.доллар болж өссөн нь тусгай зөвшөөрлийг цуцалснаас хойш олж болох ашиг орлого болон Арбитрын шүүхийн маргаантай холбогдож үүссэн зардлыг оруулсан байна. Ингээд тухайн үеийн ХЗДХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ахлуулсан Ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсгээс олон улсад өмгөөллийн туршлага бүхий н.Ганзориг, Дэлхийн банкинд ажиллаж байсан н.Оргодол нарын хүмүүст санал тавьж, дээр нь Банкны холбооны өмгөөлөгч, ХЗДХЯ-ны төлөөлөл гэх мэт хүмүүс багтсан байна. Уг нь ХЗДХ-ийн Дэд сайдаар ажиллаж байсан Г.Тэмүүлэн энэхүү Ажлын хэсгийг ахалж байсан ч тухайн үед Дэд сайдын орон тоо үгүй болсон учраас Төрийн захиргаа удирдлагын газрын даргад Ажлын хэсгийг ахлах үүрэг шилжсэн байна.
Л.БАЯРЦОГТЫН ХЭРГИЙГ ЯАГААД СЭРГЭЭН ШАЛГАХ БОЛОВ
Ажлын хэсгийг АНУ-д хүрэлцэн очсон хойно “Төмөртэйн хүдэр” компанийн монгол талын эзэн Л.Баярцогтод манай прокуророос эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол ирүүлж, энэхүү тогтоолоо Олон улсын шүүхэд өргөн барихыг эрх мэдэлтнүүд үүрэгджээ. Гэхдээ энэ нь олон жилийн өмнө шалгагдаж байгаад хаасан хэргийг сэргээн шалгах тухай тогтоол юм. Ажлын хэсгийн ахлагчийн зүгээс Л.Баярцогтод холбогдох прокурорын тогтоолыг Олон улсын шүүхэд өгөх юм бол Монгол Улс 440 сая ам.долларын өрөнд унах нөхцөл байдал нэгэнт үүссэн учраас өргөн барихыг эсэргүүцжээ. Л.Баярцогтыг хэзээ ч шалгаж болох л асуудал, заавал яагаад Монгол Улс өрөнд орох уу, үгүй юу гэдэг эгзэгтэй мөчид энэ тогтоолыг өргөн бариулах гээд байв. Ихэс дээдэс маань үүнийг мэдэхгүй байна гэж үгүй учраас ямар нэгэн ашиг сонирхол байсан гэж үзэж болохоор. Тэгээд ч энэ асуудал нь шалгагдаад хаагдсан зүйл аж.
Ч.САЙХАНБИЛЭГ: БИ УТСААР CONFERENCE CALL ХИЙХГҮЙ, НААД ТОГТООЛОО ӨРГӨН БАРЬ
Ийнхүү Ажлын хэсгийн ахлагч руу Ерөнхий сайд Ч.Сайханбилэг утас цохиж, мессэж бичин, тогтоол өргөн барихыг удаа дараа шахжээ. Харин Ажлын хэсгийн ахлагчийн хувьд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт бодит байдлыг сануулан, “Энэ тогтоолыг өргөн барих юм бол манай улс 440 сая ам.долларын өрөнд орно. Ажлын хэсгийнхэнтэй утсаар хуралдаан хийж зөвлөлдөх хэрэгтэй” гэсэн санал тавихад тэрбээр “би утсаар conference call хийхгүй, ярихгүй, наад тогтоолоо өргөн барь. Би талуудтай дахиад уулзлаа. Та бид хоёр хардалтад өртөхгүйн тулд наад тогтоолоо өргөн барих ёстой гэсэн шийдэлд хүрч байна” хэмээн хариу мессэж илгээжээ. Үүгээр ч зогсохгүй, тухайн үеийн Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн ч ярьж, Тагнуулын газрын дарга Б.Хурц, АНУ-д Монгол Улсаас суух Элчин сайд гээд бүгд л уг тогтоолыг өргөн бариулахыг удаа дараа шахан шаарджээ.
Б.ХУРЦ: ЧИ УЛС ОРНЫ ЭСРЭГ ЗҮЙЛ ХИЙВЭЛ ЯМАР БАЙДГИЙГ МЭДНЭ БИЗ ДЭЭ
Гүйцэтгэх засаглалын тэргүүн, Гадаад хэргийн сайд, Монгол Улсаас АНУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, Тагнуулын дарга гээд бүхий л өндөр дээд албан тушаалтнууд улс орноо өрөнд унагаахыг зорьж байсан гэдэгт хэн ч итгэхгүй байх. Гэтэл бодит байдал дээр яах аргагүй ийм зүйл болжээ. Тэр ч бүү хэл Тагнуулын газрын дарга Б.Хурц Ажлын хэсгийн дарга руу утас цохиж, “Чи наад тогтоолоо өргөн барь, улс орны эсрэг зүйл хийвэл ямар байдгийг мэднэ биз дээ” хэмээн сүрдүүлэх замаар ярьжээ. Нөгөө талаар Ажлын хэсгийн багт хувийн хэвшлийн англи хэл ч үгүй хуульч үймээн дэгдээж явсан гээд л хардах шалтгаан дүүрэн бий. Ийнхүү тухайн цагийн ихэс дээдэс улсаа өрөнд унагаахаар улайрч байсныг тэд мэдээгүйдээ гэж хэлэх ямар ч үндэслэл алга. Хэрвээ Ажлын хэсгийн баг Л.Баярцогтод холбогдох тогтоолыг тэдний шахалтаар Олон улсын шүүхэд өгчихсөн бол Монгол Улс нэг их наяд шахам төгрөгийг яаж хаанаас төлөх вэ. Бас л өр зуучлах нэрийн дор нэг хэсэг нөхөд ихээхэн хэмжээний мөнгө зувчуулах гэсэн юм биш биз. Гэтэл улсаа өрөнд оруулахаар улайрч байсан нөхөд гэнэт “Монгол Улс нэг тэрбум ам.долларын өрөнд унах байсан ч Олон улсын шүүх дээр ялалт байгуулж, хэргийн бүрэн харьяалалгүй гэсэн шийдвэрийг гаргалаа” хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дүүрэн явууллаа. Магадгүй, тухайн үеийн эрх баригчид сонгууль угтсан ажиллагаа байсан болов уу. Ийм л нэгэн учир битүүлэг үйл явдал болоод өнгөрсний цаана чухам юу байв.
“Эрдэнэт”-ийн 51 хувийн асуудал
“Эрдэнэт” үйлдвэрийн Засгийн газрын эзэмшилд байх 51 хувийг “Жаст”-ын Ш.Батхүү Өмнөд Африкийн “Стандарт” банкинд барьцаалан ихээхэн хэмжээний зээл авсан дуулиан өдгөө ч намдаагүй. Ингэхдээ тухайн үеийн Ерөнхий сайдаар С.Баяр, Төрийн өмчийн хорооны даргаар Д.Сугар, “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар Г.Ганзориг нар ажиллаж, эдгээр эрх мэдэлтнүүд баталгаа гарган мутраа хайрласан хайрлаагүй гэх маргаан эцэслэн шийдэгдээгүй байна. Мэдээллээс харвал эрх мэдэлтнүүд эхний ээлжинд баталгаа гаргаж өгсөн, харин дараа дараагийн удаад зээлдэгч Ш.Батхүү тэдгээрийн гарын үсгийг дууриалгасан болж таарч байх шиг.
Гэтэл 100 гаруй сая ам.долларын өрөнд унаад байсан Засгийн газар өрөө хэд дахин бага мөнгөөр төлснөө нийтэд зарлав. Тодотговол, энэ сарын 5-ны өдөр Шадар сайд Ө.Энхтүвшин тус үйлдвэрийн "Эрсдэлийн сан"-гаас 40 сая ам долларыг гарган зуучлалын замаар шийдвэрлэж байгаагаа дуулгав. Тэгэхээр гадаад асуудал шийдвэрлэгдэж байна гэсэн үг. Харин одоо дотоод асуудал шил шилээ даран үлдлээ. Хариуцлагаас мултран үлдэж буй баталгаа гаргасан нөхдүүд, зээл авсан Ш.Батхүүгийн эд хөрөнгийг ил болгохоос эхлээд олон ажил бий. Хуульчдын тайлбарлаж байгаагаар тухайн цагт баталгаа гаргасан гэх эрх мэдэлтнүүдийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болж байгааг дуулгасан. Үнэн хэрэгтээ тухайн цаг үед гэмт этгээдүүд хэргийг нуун дарагдуулаагүй, дотооддоо асуудлаа шийдсэн бол Арбитрын шүүх эергээр шийдэх боломж байсныг ч хэлж буй. Энэ тухайд “Эрдэнэт”-ийн 51 хувийг шалгах Ажлын хэсэгт ажилласан УИХ-ын гишүүн “Уг нь Арбитрын шүүх хэргийг хянан шийдвэрлэх үед нь тодорхой хэмжээгээр Монгол Улсын зарим албан тушаалтнууд луйвардаж энэ гэрээг хийсэн байна гэдгээ дотоодын шүүхээр шийдээд, тодорхой хэмжээний этгээдэд гэм бурууг нь тооцоод явсан бол Арбитрын шүүх шийдвэрээ арай илүү эергээр, манай талд ашигтайгаар гаргах байсан. Харамсалтай нь албан тушаалтнуудыг шүүхээр шийдвэрлэх процесс нь удааширсан. Дээрээс нь энэ хэргийг тодорхой хэмжээнд нуун дарагдуулсан асуудлаас болоод Арбитрын шүүхэд сайнаар нөлөөлж чадаагүй. Эцсийн дүндээ хөөн хэлэлцэх хугацааг өнгөрүүлэн ялаас мултрах гэсэн гэмт этгээдүүдийн хуйвалдаанаас болж өнөөдөр Монгол Улс хохирч байна” хэмээн албан ёсны байр сууриа илэрхийлж байв.
Эндээс харвал тухайн үеийн эрх мэдэлтнүүд дээрх болж өнгөрсөн асуудлыг нуун дарагдуулсан байна. Чухам ямар шалтгаанаар гэдгийг ч тодруулах асуудал эзнээ хүлээж байгаа болов уу гэж найдна. Албан эх сурвалжийн хувьд “хөөн хэлэлцэх хугацааг өнгөрүүлэх” гэсэн тайлбарыг өгч байгаа ч байдал Ч.Сайханбилэг нарынх шиг үйл явдал өрнөх байсан ч юм билүү хэмээх хардлага хэнд төрж таарна.
Бүрэн эхээр нь "ӨГЛӨӨНИЙ СОНИН"-оос унших боломжтой!
Сэтгэгдэл ( 27 )
ingej amyd yavxaar uxsen ny deer
Бурхны цээрлэл шудрагаар өршөөлгүй ирнээ
Гамин хятадын шээснүүдийг тархин дээрээ гаргахаар ингэдэг юм.Өмхий малнууд.
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙГ АРДЧИЛСАН НАМ ТӨР БАРЬЖ БАЙХДАА ЧИВ ЧИМЭЭГҮЙ БАЙЖ БАЙГААД 49ийн АСУУДАЛ БОСЧ ИРЭХЭЭР СӨРГҮҮЛЖ БОСГОЖ ИРСЭНДЭЭ.
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хая
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хая
Эдгээр бүх луйварчдын бүхий л эд хөрөнгө, гэр бүлийнх нь хүртэл хөрөнгийг хурааж өндөр настангуудын тэтгэврийг нэмэх хэрэгтэй. Монголоо гэх сэтгэлгүй ийм алуурчдыг дахин Монголд гишгэхгүй болгож чандарлах ёстой.
Saihanbilegiig eh ornoosoo urvasan gedeg zuil angiar eruu uusgej shiitgeliig ni uuruuleh heregtei
Цаазын ялыг сэргээ! Бусдад илүү их хор хөнөөл учруулах, бусдад халдварлахаас нь өмнө цаазаар аваачиж!!!
ta 2 bolood ur huuhduud chn saihan yavahiig chn harnaa.uhehdee eh orond mn huvhai yasaa bitgii uldeegeerei.tamruugaa avaad tonil.
Үхэл дайрсан ста
2 nowsh zowj uxex tsag irnee
Hurts sdag Enkhbatiig alsan heregeer yaliig ni uuruuleech.
Унэн бол монголын эрх ашгаа урвасан хумуусийг яадаг юм бол ард тумнийг бол ойлгомжтой тереер баяжигчидыг тёр нь яах бол
Сайханбилэг Баярцогт нарын эхнэр хүүхэд гэр бүлийнхэн бүгд гадаад гарсан юм байна лээ.
муухай хар новшнууд шүү. эх орноосоо урвасан гэж үзэж төрийн хатуу цээрлэл үзүүлэх хэрэгтэй
shudarga shuuh ajillah estoi shuu
shudarga shuuh ajillah estoi shuu
ene khoyor lalar tsaazlakhad ch bagadakh nugeltnuud , chuluugaar shidej tsaazla
HoBshnuud gulug bolog
Хурц АН ын ҮБХ ны гишүүн болсон гэсэн. АН хулгайчуудын үүр болжээ
новшнууд