Bloomberg дэлхийн хамгийн “золгүй” улс орнуудыг нэрлэжээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 19

Bloomberg агентлаг дэлхийн хамгийн “золгүй” улс орнуудын жагсаалтыг гаргажээ. Bloomberg Misery Index 2019 –г Венесуэл улс эхний байрт орсон байна.

Тус улс энэ жагсаалтыг таван жил дараалан тэргүүлж байна. 2016 оноос хойш Венесуэлийн засгийн газар албан ёсны эдийн засгийн статистик мэдээллийг гарахгүй байгаа ч Bloomberg агентлагийн шинжээчид 2019 онд тус улсад инфляцийн түвшин найман сая хувьд хүрнэ гэж тооцоолж байна.

Хоёрдугаар байранд Аргентин, гуравт Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс оржээ.

Харин хамгийн “азтай” улс орнуудыг Тайланд, Швейцар, Сингапур тэргүүлжээ. Энэхүү жагсаалтыг гаргахдаа үнийн өсөлт, инфляцийн түвшин, ажилгүйдлийн түвшинг харгалзан үздэг бөгөөд үзүүлэлтүүд бага байх тусам хүн ам нь “азтай” байна гэсэн үг юм. Энэ жил тус жагсаалтыг анх удаа статистик мэдээлэл бус, харин эдийн засагчдын дунд явуулсан санал асуулгын дүн дээр үндэслэн гаргасан байна. Bloomberg Misery Index-т 62 улс орныг багтаадаг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top