Нэгдүгээр ангийн элсэлтийг ТАВДУГААР САРД авахаар төлөвлөжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 25

Нэгдүгээр ангид элсэх хүүхдүүдийн бүртгэлийг 2019 оны тавдугаар сард хийх талаар хэлэлцэж байгаа ажээ.

Энэ талаар БСШУСЯ-ны холбогдох албаны хүнээс тодруулахад "БСШУС-ын сайдаас нийслэлийн Засаг даргад хандан нэгдүгээр ангийн элсэлтийг хавар зохион байгуулах нь зүйтэй гэсэн зөвлөмж чиглэл бүхий албан бичиг хүргүүлсэн байгаа. Учир нь өнгөрсөн жил элсэлтийг намар зохион байгуулж, 300 хүүхэд авна гээд төлөвлөсөн байсан ч намар элсэлт авахад хүүхдийн тоо 400 хүрсэн нь ширээ сандлын хүрэлцээ зөрөх, багшийн хүрэлцээгүй асуудал үүсэх зэрэг асуудлуудтай тулгарсан. 2019, 2020 оны төсвийн төсөл 2018 оныхоо зургадугаар сард цэгцлэгдээд, УИХ-д хүргэгддэг. НЗДТГ үүнийг шийдэх юм бол  энэ тавдугаар сардаа багтаж нэгдүгээр ангид элсэгчдийн элсэлтийг зохион байгуулах төлөвлөгөөтэй байна. Сайдын 200 тоот тушаалаар тухайн онд зургаан нас хүрсэн хүүхдийг элсүүлэхээр болсон. Зургаан нас хүрээгүй хүүхдийг сургууль, цэцэрлэгт элсэхийг хориглосон. Өөрөөр хэлбэл, есдүгээр сарын 1-нд таван нас 10 сартай байгаад, арванхоёрдугаар сардаа багтан зургаан нас хүрэх бол энэ хүүхдүүд сургуульд элсэх боломжтой гэсэн үг" гэлээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top