Нэгдүгээр ангид элсэх зургаан настнуудын бүртгэл Даваа гарагт эхэлнэ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 05 сарын 10

Нэгдүгээр ангид элсэн суралцах элсэгчдийн бүртгэл энэ сарын 13-нд эхэлнэ гэж Нийслэлийн боловсролын газраас мэдээлж байна. Энэ хичээлийн жилд 38,232 сурагч нэгдүгээр ангид элсэн орох юм.

Тодруулбал, 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд төрсөн зургаан настай хүүхдийг Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуульд элсүүлэх бүртгэл 2019 оны тавдугаар сарын 13-ны Даваа гарагт эхэлж, тавдугаар сарын 27-ныг хүртэл үргэлжлэх аж.

Таван настай буюу 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй.

Бүрдүүлэх материал:

-Хүүхдийн төрсний гэрчилгээний эх хувилбар болон хуулбар

-Эцэг эх болон асран хамгаалагчийн үнэмлэх хуулбарын хамт

-Хүүхдийн 3х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг

-Шилжилт хөдөлгөөн хийсэн бол холбогдох материалыг авчирна.

-Шаардлагатай тохиолдолд УБЕГ-ын лавлагаа болон бусад нэмэлт материалыг үзнэ.

 Хамран сургах тойргийн хүүхдийг ямар нэг элсэлтийн шалгалтгүйгээр бүртгэж, элсүүлэх бөгөөд элсэгчдээс бүртгэлийн хураамж бусад төлбөр авахгүй.  Элсэлтийн явцын мэдээг  2019 оны тавдугаар сарын 17, 24-нд гаргаж мэдээлэх аж.

 

Эх сурвалж: Нийслэлийн боловсролын газар

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top