Монголын хүмүүнлэгийн тусламж Сирид очлоо

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 02

Монгол Улсаас Сирид үзүүлсэн хүмүүнлэгийн тусламж энэ сарын 1-нд Сирид очлоо. Тусламжийн барааг ОХУ-ын Агаарын хүчний ачааны Ил-76 онгоц Хмеймим нисэх буудалд хүргэсэн байна.

Нийт найман тонн тусламжийн бараанд дулаан хөнжил, хувцас, хичээлийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж багтжээ.

Хүмүүнлэгийн тусламжийг ОХУ-ын цэргийн албан хаагчид Сирийн алс хол мужуудад тараах юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top