“Буянт-Ухаа 2” хорооллын борлуулах үнэ 1.4 сая төгрөг

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 08

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны гишүүдэд БХБ-ын дэд сайд Б.Мөнхбаатар түрээсийн орон сууцны явцын талаар мэдээлэл өгөхдөө “Буянт-Ухаа 2” хорооллын боруулалтын үнийг хэлсэн байна. 

Одоогийн байдлаар 1542 түрээсийн орон сууцыг иргэдэд ашиглуулж байгаа бөгөөд үргэлжлүүлэн "Буянт-Ухаа 2" хороололд 972 айлын орон сууцыг энэ сарын 15 гэнэд хүлээлгэн өгөхөөр бэлтгэж ажлыг хангаад байгааг дэд сайд Б.Мөнхбаатар мэдээлэлдээ дурдсан байна. Мөн тэрбээр “Буянт-Ухаа 2” хорооллын 972 орон сууцыг хэрхэн хуваарилах талаар бид ярилцаж байна. Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журам батлагдсан. Уг журмын дагуу гурван хэлбэрээр иргэд түрээсийн орон сууцыг өмчилж болно. “Буянт-Ухаа 2” хорооллын худалдах үнэ ам.метр нь 1.4 сая төгрөг байх тооцоо гарсан. Цаашдаа 8000 айлын түрээсийн орон сууц барихаар яригдаж байгаа. Мөн Сүхбаатар дүүргийн долдугаар хороонд 1008 айлын орон сууцыг барихаар олон жил яригдаж байна. Газрын асуудлыг бүрэн шийдээд түрээсийн орон сууц барих ажил хангагдаад явж байна" гэсэн юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Отгонсүрэн(202.126.88.141) 2019 оны 08 сарын 04

Энэ түрээсийн орон сууцад яаг яаааж бүртгүүлж орох вэ тодорхой мэдээлэл өгөөж ормоор байх юма

1  |  0
Top