Монгол Улсын Засгийн Газраас үндэсний хэмжээнд хэрэгжүүлж буй “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөртэй холбоотойгоор зарим төрийн бус байгууллагын зүгээс шүдний эмнэлгүүд В, С вирусын халдвар тарааж байгаа талаар ташаа мэдээллийг үндэслэл болгон Монголын Шүдний Мэргэжилтнүүдийн Холбоо(МШМХ)-ноос хэрэгжүүлж буй Халдвар хяналтын ажлуудын талаар мэдээлэл хүргэж байна.
МШМХ сүүлийн 6 жилийн хугацаанд шүдний эмнэлгийн халдвар хяналтын чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаа бөгөөд хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагааны хүрээнд шүдний эмнэлгүүдийн халдвар хамгааллын түвшин эрс сайжирч байгааг МХЕГ-ын шалгалтуудаас тодорхой харагдаж байна.
2013 оны байдлаар халдвар хяналтын дүгнэлт болон эх сурвалжийн мэдээллүүдээс дурдвал:
* 2011 оны эхний 9 сард бүртгэгдсэн ЭШХ-ын 17% нь шүдний эмнэлгийн үйл ажиллагаатай холбоотой.
* 2012 онд ХӨСҮТ, ДЭМБ-аас хамтран “Улсын болон хувийн хэвшлийн шүдний эмнэлгүүдийн тусламж үйлчилгээний чанар, халдвар хяналтын дэглэмийн хэрэгжилтэнд хийсэн үнэлгээ”- нд “Шүдний эмнэлгүүдийн тусламж үйлчилгээний чанар, халдвар хяналтын өнөөгийн байдал туйлын хангалтгүй байна.” гэж дүгнэгдсэн.
* 2012 оны эхний 12 сард бүртгэгдсэн ЭШХ-ын 29% нь шүдний эмнэлгийн үйл ажиллагаатай холбоотой.
* 2013 онд МХЕГ-аас улсын болон хувийн хэвшлийн шүдний эмнэлгүүдэд хийсэн хяналт, эрсдлийн үнэлгээнд 12% нь их эрсдэлтэй, 24% нь дунд эрсдэлтэй, 64% нь бага эрсдэлтэй гэсэн дүгнэлтүүд байсан.
ЭМЯ-ны Нүүр амны мэргэжлийн салбар зөвлөл, Монголын шүдний мэргэжилтнүүдийн холбоо хамтран шүдний эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварыг бууруулах зорилгоор НАССалбарын үйл ажиллагааны халдвар хамгааллыг сайжруулах, эмнэлгийн мэргэжилтнүүдээ хамгаалах, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангуулах зорилгоор олон улсын жишигт ойртуулсан, шүдний тусламж үйлчилгээний явцад гарах халдварын эрсдэлүүдийг судлахын зэрэгцээ доорхи ажлуудыг хийж эхэлсэн.
* 2013 оны 10 сард МШМХ-ны ерөнхийлөгч Б. Амарсайханы санаачилгаар Халдвар хяналтын зөвлөл байгуулсан.
* 2013 оны 10 сараас эхлэн 2014 оны 06 сар хүртэлх хугацаанд шинэ тушаалын боловсруулалт, ЭМЯ-ны тушаалын ажлын хэсэгт ажилласан.
* CDC-ын удирдамж, зааварчилгаа болон шүдний тусламж үйлчилгээний явцад гарах эрсдэл, халдвар дамжих замыг таслахад үндэслэн зааварчилгааг боловсруулсан.
Боловсруулсан зааварчилгааны төслийг батлагдахаас өмнө шүдний эмч, мэргэжилтнүүдээр хэлэлцүүлэх, санал хүсэлт авах доорхи ажлуудыг зохион байгуулсан. Үүнд:
* ШЭНЭСТ-ийн захирлын зөвлөлийн хурал, тасгийн эрхлэгч , эмч мэргэжилтнүүдээр хэлэлцүүлсэн .
* ЭМЯ-ны салбар зөвлөл, МШМХолбооны хурал, семинарын үеэр шүдний эмч, мэргэжилтнүүдийн дунд 5 удаагийн хэлэлцүүлэг хийсэн.
* Shud.mn сайтад тавьж цахимаар хэлэлцүүлсэн.
* ЭМЯ-ны ажлын хэсгээр 2 удаа хэлэлцүүлсэн. Энэ үед ариутгалын хэсгийг зохион байгуулах боломжгүй шүдний эмнэлэг нь шаардлага хангасан ариутгалын мэргэжлийн байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлж болох заалт орсон байсан.
2014 оны 06 сарын 02-ны өдрийн 187-р тушаалын 8-р хавсралт “Шүдний эмнэлгийн тусламж үйлчилгээнд баримтлах халдварын эсрэг дэглэм” зааварчилгаанд:
1. Халдвар хамгааллын асуудалд хүний нөөц тусгагдсан. Үүнд: 1 эмч 1-2 сувилагчтай 4-6 гараар ажиллах, эмнэлзүйн болон цэвэр бүсд бүсчилж ажиллахаар заалт орсон. /Тухайн үед шүдний туслах мэргэжилтэнг бэлтгэж эхлээгүй байсан учраас сувилагч гэж заагдсан. Шүдний туслахыг 2015 оноос Койкогийн төслөөр 1 жилийн хугацаанд бэлтгэж эхэлсэн боловч, ЭМЯ-ны мэргэжлийн индексын зөвшөөрөлгүй гэх маргаанаас бэлтгэгдсэн мэргэжилтэнгүүдийг мэргэжлийн бус гэж нэрлэх болсон. Иймд ЭМЯ-аар мэргэжлийн индексыг батлуулах асуудлыг шийдвэрлэвэл, боловсон хүчнийг хангалттай бэлтгэх боломж байгаа./
2. Үзлэгийн багаж материал, хэрэгслийг эмнэлзүйн өрөөнд ханын шүүгээнд далд байршуулан, үзлэг эхлэхийн өмнө хэрэглэгдэх багаж хэрэгслийг креслийн тавцанд байршуулах, үзлэгийн явцад шаардлагатай эм материалыг цэвэр бүсээс 1 удаагийн тунгаар нэмэлтээр өгөх, үзлэг дууссаны дараа креслын тавцанд багаж, материалыг үлдээх, байнга байршуулахыг хориглосон заалт орсон. Үзлэгт хэрэглэгдсэн бүх зүйл зориулалтын дагуу ариутгах, халдваргүйтгэх, устгах зааварчилгаатай.
3. Шүдний эмнэлгийн тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх багаж хэрэгслийг Спаулдингийн ангиллын дагуу:
* Өндөр эрсдэлтэй
* Дунд эрсдэлтэй
* Бага эрсдэлтэй ангилдаг.
Өндөр болон дунд эрсдэлтэй, халуунд тэсвэртэй багаж хэрэгслийг даралтад уурын аргаар ариутгадаг. Хяналтыг:
* Биологийн тест, дотор индикатор, Bowie dick – уурын тархалтыг хянах тест, гадна индикатораар хянадаг.
* Ариутгалын маягт №1 бүртгэлээр баримтжуулдаг.
Халуунд тэсвэргүй багаж хэрэгслийг /химийн хүйтэн ариутгал/ өндөр түвшний халдваргүйжүүлэх үйлдэл, зориулалт бүхий үйлдвэрлэгчийн зааварчилгаатай, дагалдах индикатор бүхий бодис байна.
ХЯНАЛТЫГ:
* Бодисыг давтан хэрэглэх тохиолдолд дагалдах хяналтын индикатороор хянадаг.
* Өндөр түвшний халдваргүйтгэлийн бүртгэл, журналаар баримтжуулдаг.
5. Ариутгаж, дахин хэрэглэх өвөрмөц, онцлог бүхий хурдан эргэлтэд багаж хэрэгсэл
Өрмийн толгойн ус хийн сувгийг цэвэрлэх, тослох, гадаргууг халдваргүйжүүлэн, ариутгах заалт 4.7.12-4.7.14-т заагдсан. Хүн бүрт ариутгаж хэрэглэх.
6. Шүдний эмнэлэг бүр өөрийн үйл ажиллагаанд тохирсон нэг удаагийн багаж, хэрэгслийн зааварчилгаа боловсруулж, баталгаажуулан хэрэгжүүлэх .
Зааварчилгааны зүйлд:
Нэг удаагийн багаж хэрэгслийн нэршил: багаж, хэрэгслийн нэрс
Нэг удаагийн багаж хэрэгслийн устгал :
1. Хурц үзүүр бүхий зүү, сувгийн багаж, эмийн ампулыг аюулгүй хог хаягдлын саванд шууд хаях
2. Бусад нэг удаагийн багаж хэрэгслийг үзлэг дууссаны дараа эмнэлгийн гаралтай хог хаягдалд хаях
Хориглох заалт:
* Нэг удаагийн багаж, хэрэгслийг давтан хэрэглэх болон дахин ариутгах.
ХЯНАЛТ:
* Тухайн байгууллага өөрийн үйл ажиллагаанд тохирсон нэг удаагийн багаж хэрэгсэл хэрэглэх, устгах батлагдсан журмаар.
* Тусламж үйлчилгээний явцад хянах.
1. Сорох шугам хоолойг халдваргүйжүүлэх.
* Эмчилгээ, тусламж үзүүлэх явцад үүсэх аэрозолын тархалтыг бууруулах
* Ажилбар хийгдэж буй шүдний гадаргууг амны хөндийн шингэний халдвараас сэргийлэх
* Үзлэгийн явцад үүссэн шингэнийг залгиулахгүй соруулах зорилготой.
* Сорох шугам хоолойн үзүүрт нэг удаагийн хуванцар шүлс сорогч хошууг байршуулан амны хөндийн шингэнийг соруулдаг.
* Өдрийн ажил дууссаны дараа шугам хоолойг зориулалтын
* халдваргүйжүүлэлтийн бодисоор халдваргүйжүүлэх
* зааварчилгаа тусгагдсан.
* Зориулалт бүхий бодисоор үйлдвэрлэгчийн зааварчилгааны дагуу халдваргүйжүүлдэг.
1. Шүдний төхөөрөмжийн усны чанар
* Суурин төхөөрөмж нь усны системтэй холбогддог шугам хоолоотой (сандал, тавиур, багаж хэрэгсэл тогтоогч, гэрэл, сорох, хөдлөх хэсэгтэй.
* Төхөөрөмжийн шугам хоолой нь шүүсэн усыг хэрэглэх ба ус нь ундны усны стандартыг хангасан байх заалттай.
* Эргэлтэт багаж нь ус болон хийн даралтаар ажиллаж, зогсох үедээ 0.5 мм орчим буцах сорох үйлдэл хийгддэг учраас халдвар дамжих магадлалтай гэж үздэг.
ХЯНАЛТ:
* Төхөөрөмжийн шугам хоолойн усанд Магадлан итгэмжлэгдсэн бактерлоги лабораториор хөндлөнгийн хяналт хийгддэг.
* Мөн улирал бүр хөндлөнгийн хяналтаар ариутгасан багажны ариун чанарыг хянах, агаар, арчдасаар бактерлоги шинжилгээ хийгддэг.
Эмнэлгийн тоног төхөөрөмжийн шүргэлцэх болон эмнэлзүйн гадаргуун хамгаалалт
Гадаргууд хамгаалалтын наалт хийхээр заасан нь:
* Халдварын эрсдлийг бууруулах зорилготой.
* Наалтаас үл хамааран үзлэг бүрийн дараа бага бохирдолтой гадаргуугаас эхэлж их бохирдолтой гадаргууг халдваргүйжүүлэх зааварчилгаатай
1. Шүдний эмнэлгийн ариутгалын хэсэгт шаардлагатай тоног төхөөрөмжийг оруулсан.
2. Согог заслын тусламж үйлчилгээний зарим онцлогт тохирсон халдваргүйтгэлийг оруулсан.
3. Эрүү нүүрний жижиг мэс ажилбарт тавигдах шаардлагуудыг оруулсан.
4. Халуунд тэсвэргүй давтан хэрэглэгдэх багаж хэрэгслийг халдваргүйжүүлэх өндөр түвшний халдваргүйтгэлийн бодисын зориулалт, тавигдах шаардлагыг оруулсан.
МШМХ зүгээс дэвшүүлж буй санал:
* Эмнэлгүүд үйл ажиллагаандаа хөндлөнгийн хяналтаар агаар, арчдас, ариун чанарын шинжилгээг улирал бүр тогтмол хийлгэж байхаар заагдсан боловч магадлан итгэмжлэгдсэн лабораторын хүчин чадал хүрэлцэхгүй дутмагаас хувийн хэвшлийн шүдний эмнэлгүүдийн хяналт тогтмол хийгдэдгүй, тасалддаг, хүндрэлтэй.
* Биологийн болон уурын тархалтын тестүүдийн олдоц бага, үнэтэй, хяналт дүгнэлт гаргах хүрэлцээ бага.
* Шүдний хувийн хэвшлийн эмнэлгүүдийн дунд халдварын сэргийлэлт, хяналтын чиглэлээр сайн ажиллаж байгаа эмнэлэг, эмнэлгийн ажилтнуудын үйл ажиллагаа, туршлагыг сурталчилах, урамшуулах, дэмжих ажлыг зохион байгуулах.
* Олон улсын жишиг, туршлагаар богино хугацаанд бэлтгэгдсэн “шүдний туслах мэргэжилтэн”-ий мэргэжлийн индексыг баталгаажуулан цаашид үргэлжлүүлэн бэлтгэх.
Бэлтгэсэн: МШМХ Халдвар хяналтын зөвлөл
Сэтгэгдэл ( 0 )