АШУҮИС-ийн оюутнууд олон улсын мэс заслын олимпиадын хүндэт цомын эзэд боллоо

2019 оны 05 сарын 10

Казакстаны нийслэл НҮР-СУЛТАН хотод 2019 оны 04 сарын 24-27-ны өдрүүдэд “THE FIRST INTERNATIONAL STUDENT OLYMPIAD ON MEDICINE 2019” амжилттай болж өнгөрлөө. Тус олимпиадад  11 орны 23 их дээд сургуулийн 400 гаруй оюутан оролцож, өөрсдийн авьяас чадвар, эрдэм мэдлэгээ сорьсноос Монгол улсаа төлөөлж оролцсон оюутнууд амжилттай оролцоод ирсэн байна. Тодруулбал  АШУҮИС –ийн III дамжааны оюутан М.Батбаяр, М.Ауганбай, IV дамжааны оюутан Э.Чингүн нар  NEUROSURGERY төрөлд \drilling, theory, trapnation\ амжилттай оролцож, TRAPNATION төрөлд 3-р байр, THEORY төрөлд 5-р байр эзэллээ. Мөн олимпиадын хамгийн залуу оролцогчдоор тодорч ХҮНДЭТ ЦОМЫН эзэд болжээ. Олимпиадад амжилт үзүүлсэн оюутнуудаа АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон болон удирдлагууд хүлээн авч цаашдын сурлага хөдөлмөрт нь амжилт хүслээ. Мөн ирэх жил Москва хотноо зохион байгуулагдах олон улсын олимпиадад дахин дэмжин оролцуулахаар болоод байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top