ӨМНӨГОВЬ: Баруун гурван сумын цахилгааны гэмтлийг засварлана

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 13

Өмнөговь аймагт өнгөрөгч бямба гарагт хүчтэй цасан шуурга шуурч, цаг агаарын аюултай үзэгдэл болсны улмаас дөрвөн хүн нас барсан байдалтай олдсон байна. Аймгийн онцгой байдлын газарт цасан шуурганы улмаас алга болж төөрсөн аврах ажиллагааны нийт 69 дуудлага ирсэнээс малынхаа араас яваад төөрсөн 30 дуудлагын 27-г нь олсон бол Сэврэй сумын Сайншанд багийн иргэн 50 настай эмэгтэй Б осгож нас барсан байдалтай олдсон байна. Мөн Цогтцэций суманд нэг хүн нас барсан байдалтай олджээ.

Өмнөговь аймагт одоогийн байдлаар цас хайлж, шар усны үер болох төлөвтэй байгаа ба баруун гурван суманд гэрэл цахилгаан тасарсан байна. 

Цахилгааны гэмтлийг засварлахын тулд 2019.05.14-ны 06:00-22:00 цагийн хооронд Өмнөговь аймгийн хэмжээнд гэрэл цахилгаан тасрах болохыг аймгийн Онцгой комиссоос мэдэгдсэн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top